Tuesday, December 19, 2017

12:25 AM

Тасарцн пицца хийсэн минь

Би өдөр тутмын нийгмийн харилцаанд орохдоо дэл сул хэрэглэдэг ч блогтоо аль болох бичихгүй байхыг оролддог билээ. Энэ удаад яахын аргагүй төрсөн сэтгэгдлээ ингэж л илэрхийлмээр байна хэхэ
















Emart-ын шинэ пиццаг идэж үзсэнээс хойш холимог, хонь үхрийн татсан махтай зэрэг пиццанд дурладаг байсан үе өнгөрч тахианы мах, бибикюүтэй пиццанд их дурлах болсон хэхэ. Тэгээд өнгөрсөн амралтын өдрүүдээр хийж үзэв аа. Мэдээж хэрэг байнга пицца хийгээд байдаггүй болохоор суурь гурилны орцоо байнга мартчихна, тэгээд хийх бүртээ өөрөөр туршдаг. Харин өнгөрсөн удаад хамгийн тасархай жорыг оллоо. Маш гоё зөөлөн болдог хэрнээ ингээд пицца хийж ид гэж байгаа юм шиг хөөдөг, урьд нь зуурсан пиццаны гуриландаа өндөг хийхгүй бол туковкноос цагаан ирмэгтэй пицца гарч ирдэг байсан, харин энэ жороор өндөггүй хэрнээ сайхан шаргал хүрээтэй пицца гарч ирсэн ккк. Бүр пиццаны газруудын хонон өнжин барин исгэж, хөөлгөдөг гурилнаас нь ялгагдахааргүй л гээд бод. Тиймээс "highly recommended" буюу "заавал туршаад үзээрэй" гэх байна.

Би пицца хийж байгаа хүмүүст гурилан дээр ногоо махаа нимгэн дэвсээд өгөөч ээ гэж байнга үглэдэг хэрэг хаха. Зарим хүмүүс тэр хэсгээ дэвсэхдээ, 1 зүсэм пиццанд бараг 1 аяга хоол ноогдуулж идэх юм шиг их мах ногоо цацчихаад байдаг. Тэгэхээр ямар ч бяслаг амтагдахгүй, ямар ч бяслаг болон томато сүмсний хосолсон сайхан амт мэдрэгдэхгүй, онцгүй  пицца болдог, пицца гэхэд ч гэцүү2. Бас нэг чухал зүйл нь орц найрлагаас илүү сүмс буюу томат нь гэж боддог. Энгийн лаазтай, хямд томатнууд пиццаны амтыг тийм ч гоё гаргаж өгдөг гэж боддоггүй. Харин энэ Emart-д зардаг "помодоро" гэсэн бичигтэй соуст бүр дурлаад байгаа. Миний хувьд мөөггүй пицца иднэ гэдэг ямар ч кремгүй бялуу буюу аргасан кекс идэхтэй адил санагддаг боловч энэ удаа манай гэрийнхэн мөөг авахаа мартсан байсан ч шидэт помодорогийнхаа ачаар аврагдсан юм. Тийм ч их мөөггүй хэрнээ, ерөнхий амт нь байсан шүү. Ер нь боломжийн.

За тэгээд тасарцн пиццаны гурил бэлдэх жороо хүргэж байна:
  • 7 гр хөөлгөгч буюу нэг жижиг савлагаатай хөөлгөгчний талыг нь хийчихсэн, уг нь 12 гр байдаг юм билээ
  • Тал цайны халбага элсэн чихэр
  • 1,5 аяга бүлээн ус
  • 1 цайны халбага давс
  • 2 хоолны халбага тос
  • 3,3  аяга гурил 
    • 10тын бутархайгаар жороо бичсэнд уучилна биз дээ, ташуу зураас гаргах завдал байсангүй эххэхэ
Хийх дараалал нь:

  1. Гурил зуурдаг савандаа бүлээн усаа хийж хөөлгөгч, элсэн чихрээ хийж 10 минут байлгана.
  2. Дараа нь тос, давсаа нэмж бэлдсэн гурилын талыг нь хийж хутгана. Ингэхэд шингэн зуурмаг шиг болж байсан ба сайтар задарсных нь дараагаар үлдсэн талыг нэмсэн. Хэтэрхий шингэн буюу шарвингийн зуурмаг шиг байгаад байвал бага зэрэг гурил нэмж болно. За тэгээд гампанзыг юу гэдэг юм бэ дээ, гурилын модон дээрээ хуурай гурилыг хайр найргүй цацаж байгаад зуурсан гурилаа савнаас нь унагаж тавиад цацсан хуурай гурилынхаа тусламжтай бага зэрэг нухаж байгаад гарт наалдахгүй болмогц нь таглаад 1 цаг хөөлгөнө. Өвөл бол би пааран дээрээ л тавьчихдаг юм. Бас 10 жилд байхад, технологийн багш маань гялгар уутанд хийж хөөлгөхийг зөвлөж байснаас хойш би тэгээд сурчихсан хэхэ. Түмпэндээ хөөлгөсөн ч болно доо. Яахав таг олдохгүй байвал хэрэглэж болох л арга юм.
  3. 1 цаг өнгөрсний дараагаар зуурмагаа сайхан нухаж, 2 хэсэг хуваахад 1 хэсэг нь энгийн туковкны 1 листийг дүүргэж хүрэхүйц хэмжээнд болдог хэхэ би орцоо эхнээс нь 2 дахин их бэлдээд, 2 дахиж зуурмагаа зуурчихаад 4 лист пицца болгосон. За тэр ч яахав... 
  4. Тэгээд гурилан дээрээ нөгөө шидэт помодорогоо дэвсээд дээрээс нь ёстой сонгиноо цацна уу, сонгинод дургүй нь шууд татсан махаа тавина уу, чанасан тахианы цээжээ дэвсэнэ үү, тал талаар нь хийнэ үү таны л мэдэх хэрэг. Бяслагийг бол энд тэнд нь дэвсэж болоод байх шиг байгаа юм харин би хамгийн сүүлд нь хучих дуртай. Дээрээс нь бибикюү соусаа дусаагаад л 15 минут цан царааан. Болсон эсэхт нь итгэлгүй байвал экстра 5 минут минут гээд л бодчих, плеткээ унтрааж байгаад хөртөл нь байлгасан ч болох бизээ.
5- 7 минут болоод 2 листнийхаа байрыг нь сольдог. Бялуу хийхээс ялгаатай нь энэ их амар шүү, пицца маань түүхийрчихнэ гэж санаа зовох юмгүй. Нэг зургаа бас давтаад оруулчихлаа, гэрт зөндөө хүмүүс байсан болохоор зураг дарахын завдалгүй лист хоосорсон болмой.

Бяслагны талаар нэг зүйл нэмж хэлэхэд энэ пиццагаа моцарелла бяслагаар хийсэн. Урьд нь гоуда мэтийн тод амттай бяслагт их дуртай байсан. Харин моцарелла хажууд нь хатуухан масло ч юм шиг амтгүй санагдсан ч яг пиццагаа болсны дараа амсахад бас ч аятайхан амт угтана лээ.


Эцсийн үг нь амжилт хүсье гэх байна даа. Няаамм няммм


Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг