Friday, July 15, 2016

6:27 AM

Миний маникюрын хак

Амралтын өдрүүд үргэлжилж гоо сайхан, хумс хуруундаа одоо л анхаарал тавьж эхлэх гэж байна уу? Байнга хэрэглэдэг лакнуудаасаа уйдсан ч сольж амжихгүй байна уу? Эсвэл хамгийн сүүлд авсан цөөн хэдэн лакаа бусдаасаа арай шингэн учраас хольж будсаар байгаад залхаж байгаа бол энэ зөвлөгөөнүүд бага ч гэсэн нэмэр болно байх



Юуны өмнө хумсны хэлбэрээ өөрчилж үзэхийг зөвлөж байна. Маникюристын зөвлөснөөр байнга засуулчихаад байдаг бол бүх нийтийн амралт үргэлжилсэн эдгээр өдрүүдэд зөөлөн суудал дээрээ тухлаад өөрийнхөө хүслээр өөрчлөх гэж оролдоод үзэхийг зөвлөж доорх зургийг орууллаа.

Үргэлж нэг хэлбэрээр засаад сурчихсан бол хурууны хэлбэрт минь зохих болов уу хэн юу гэх бол гэх зэрэг асуудлыг тоолгүй оролдохыг зөвлөж байна. Би өөрөө байнга 1-р хэлбэрээр засдаг байсан бөгөөд дөнгөж өчигдөрхөн зуйван болгож засчихаад 7 хоногийн дараа алмонд болгоё доо гээд хүлээгээд сууж байна :) Таны хумс толионыхоо хэмжээнээс дор хаяж 1/2- тэй нь тэнцэхээр урт ургасан бол сүүлийн 3 хэлбэрээр хуурайдаж янзлахад төвөггүй юм. Харин түүнээс богино байгаа бол алмонд, коффин болон стилетто 3-аас түр зуурдаа татгалзахыг зөвлөе. 
1. Хэрэв нимгэн хумстай бол төмөр хуурай сонгоорой. Харин зузаан бөгөөд хумсныхаа хэлбэрийг өөрчлөх гэж байгаа бол ийм цаасан хуурайнууд дээр байдаг боловч байнга ширүүн хэсгээр нь хуурайдахгүй байхыг санаарай. Мөн шилэн хуурай гэж байдаг, тэр бараг хуурайдсан ч болдоггүй санагдсан ер нь дэмий биз.


2. Ингээд хумсныхаа хэлбэрийг зассаны дараа толиог нь хуурайдахаа мартуузай. Толионы хуурайг сонгохдоо дээрх зурагт харагдаж байгаа шиг 6 талтай байвал сайн бөгөөд ширүүнээс зөөлөн гөлгөр хүртэлх байгаа эсэхийг анхаарч аваарай. Ихэнх хүмүүс 2 ба 4 талтай мөн хоорондоо ойролцоо гадартай хуурай хэрэглэдэг тул тэр нь бас л сайн үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ шиг 6 талтай хуурай Монос эмийн сангийн салбаруудаас авдаг байсан сүүлийн үед хайгаад олдохгүй учраас уг нь Алтай центерийг их сонголттой гэж горьдоод очсон боловч 2 талтай л хуурай авсан. Тэр нь хангалттай гөлийлгөж өгдөггүй ч хумсан дээр үүссэн жижиг гэмтэл болон ургахдаа үүсдэг долгионыг арилгаж өгдөг учраас хэрэглээд л байна. Аан тийм, тэр долгионыг гөлгөр болтол нь хуурайдаж өгвөл хумс бас хугарахгүй шүү ;) Зарим хүмүүс мэдэхгүй хумсаа ургуулаад хугалаад байдаг юм билээ.
ess_NailCarePen_CorrectorPen-horz.jpg (908×416)


3. Энд харагдаж байгаа 3 нөхөр чинь ёстой ид шидтэй юм байгаан. Бүгд их дажгүй санагдсан гэхдээ би шарыг нь онцолъё. Махаа ургуулчихаад хумсны мах авагчаар авч байснаас бага дээр нь энүүгээр түлхээд өгчихвөл хумсанд наалдаж үлдсэн махны хэсгийг арилгаад зогсохгүй хумсыг маань хэрэгтэй тос, амин дэмээр нь дэмжээд өгнө. Өөр брендийн ийм үзэгнүүд зөндөө байдаг тул сонгоод хэрэглээрэй. За дараа нь хумс маань өөгүй цэвэрхэн болсон учир бага зэрэг ацетон дусаасан хөвөнгөөр өнгөцхөн даран арчиж дараагийн будалтандаа бэлдэх хэрэгтэй. Ингээд хээ тавихад нэмэр болох үүднээс зөвлөж дараах зургийг орууллаа.

Харин одоо доод хэсэгт 2-3 өнгө ашиглан энгийн хэрнээ шинэлэг харагдах будалтуудыг танилцуулж байна. Зарим нь заавартайгаа байгаа шүү ;)

 Ямар ч өнгийн цулгуу будалтыг сэргээх чимэглэл бол хумсны тууз, шигтгээ байдгийг мэднэ биз дээ? Алтай центерт хумсны наалт, тууз бага зэрэг үнэтэй байдаг санагдсан. Лав л миний 1 ширхэг тууз авсан үнийг 2 нугалаад боодлоор нь онлайн дэлгүүрүүдээс захиалах боломжтой байсныг мэдээд их гороосон доо :Р Шигтгээ саанууд харин гайгүй үнэтэй байсан гэхдээ бараг бөмбөгөр дээрээс хямдхан авсан нь ялгаагүй биз. Хумсан дээр наахад сайн чанарын саа гэхгүй байлгүй дээ. Гэхдээ Улсын их дэлгүүрт ч саа, наадаг шигтгээнүүд Алтай центерийнхээс хямд үнэтэй байсан трололол


 


Энэ будалтыг заавал зориулалтын тууз гэлгүй скотчоор хийж болдгийг мэднэ байх, харин доор байгаа зураг бол хумсны хуулга юм. Энийг хэрэглэхэд маш хялбар бөгөөд хоромхон зуурын дотор таны хумс гоёмсог хээ, зурагтай боллоо л гэсэн үг. Удаан ч тогтоно, гэхдээ хуулга наачихаж байгаа учраас хумс маань амьсгалахгүй байгаа юм биш биз дээ гээд айгаад  гоё харагдаж байсан ч сүүлдээ өөрөө хуулж авсан даа :Р (Хиймэл хумс нааж үзээгүй хүний бодол байх)


Энд харин зүгээр хөөрхөн донат харагдахаар нь оруулмаар санагдчихсан юм. Зүгээр л цагирган боов гэж бодоод тоодоггүй байсан, өнгөрсөн хавар санаандгүй амсаад үзсэн чинь ёстой гоё амттай байсан байна лээ. Нэг хэсэгжингээ л идсэн дээ тэгээд хэхэ



Зуны улирал учир далай, далайн хөөс санагдуулсан будалт илүүдэхгүй байхаа :Р

За одоо хэдэн марбле хээтэй зурагнууд орууллаа. Заримыг нь бол аягатай усан дээр лакаа дусааж байгаа хумсаа дүрэх аргаар хийж болохоор санагдсан. Заримыг нь бийрээр зурж байна. Тэгэж байгаад оролдож үзвэл видео оруулна аа.

















За эцэст нь гэхэд нэг хэсэг моданд ороод байсан мат өнгө ч нээрээ л хэн хэний нүдийг унагаасан байх. Мат өнгөтэй машин хүртэл хэчнээн сайхан харагддаг билээ :Р За тэр ч яахав, мат будаг авалгүйгээр өөрт байгаа өнгөнүүдээ мат болгож харагдуулах арга бол "мат топ" хэрэглэх гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл энд хүнсний содоор мат топ гэртээ хийх арга байна!
Туршиж үзээд сэтгэгдлээ хуваалцахаа мартав аа ;) 

Thursday, July 14, 2016

3:57 AM

Hallo! Дарсны цэцэрлэг минь

Энэ удаад Sanssouci ордоны "Зуны өргөө"-ний талаар бичлээ. Зурагт харагдах моднууд нь чавга, инжис, усан үзмийн модод бөгөөд Фриедрих хаан анх тариалангийн зорилготой төлөвлөгөө гаргасан байсан бол яваандаа олон давхар бүхий тагтнуудаас бүрдсэн зуны өргөө болж өөрчлөгдсөн байна.

Tuesday, July 12, 2016

7:03 AM

Schloss Sansoucci, Potsdam-аар зочилсон нь :D

Үгээр хэлж үзгээр бичиж боломгүй зүйлийг хүмүүст харуулж, түүнийг харахад анх өөртөө төрсөн сэтгэгдлийг бусдыг ч мөн мэдрээсэй гэсэндээ зургийн аппаратыг зохион бүтээсэн байх гэсэн бодол орж ирэв. Магадгүй зурагчин хүний хүсэл эрмэлзэл ч байх. Гэтэл бас зургийг нь дарахаас ч харамлах сэтгэгдэл төрдөг юм байна. Энийг нөгөө "Цэцгэнд хайртай байсан бол таслахгүй байх байсан..." гэдэг ишлэлээр төлөөлж болох ч юм шиг (Ed Sheeran- дуунуудыг сонсоод нүдээ аньж суух зуур өчигдөр очсон Schloss Sansoucci-ийн интериорын тухай бодол байлаа)

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг