Tuesday, July 12, 2016

Schloss Sansoucci, Potsdam-аар зочилсон нь :D

Үгээр хэлж үзгээр бичиж боломгүй зүйлийг хүмүүст харуулж, түүнийг харахад анх өөртөө төрсөн сэтгэгдлийг бусдыг ч мөн мэдрээсэй гэсэндээ зургийн аппаратыг зохион бүтээсэн байх гэсэн бодол орж ирэв. Магадгүй зурагчин хүний хүсэл эрмэлзэл ч байх. Гэтэл бас зургийг нь дарахаас ч харамлах сэтгэгдэл төрдөг юм байна. Энийг нөгөө "Цэцгэнд хайртай байсан бол таслахгүй байх байсан..." гэдэг ишлэлээр төлөөлж болох ч юм шиг (Ed Sheeran- дуунуудыг сонсоод нүдээ аньж суух зуур өчигдөр очсон Schloss Sansoucci-ийн интериорын тухай бодол байлаа)


Зураг авах эрхгүй орсон тул интернет гэж бэлэн юм байхад зураг татаад орууллаа. Тэхдээ ерөнхийдөө өөрийнхөө авсан зурагнуудаар блогоо хөтөлж байхыг хичээнэ ээ уучлаарай ^^
За хамгийн эхний зураг бол энэ Schloss Sansoucci гэх нэртэй Германы хааны ордоны хамгийн гол танхим гэж ойлгож болох дөнгөж ороход таны нүдийг мялаах өрөө юм. Ханын чимэглэл нь тэр чигээрээ эрдэнийн чулуу бөгөөд танхим бүрийн өнцөг буланд ажилчид зогсоно. Лав 20000 ширхэг хясаа орсон гэж сонссон. Гэтэл эр 19, 20-р зууны үед ямар одоогийнх шиг техник технологи байсан биш, тэдгээр үнэт чулуунуудыг засаж гөлийлгөлгүй байгалийн хэвээр нь тааруулж чимсэн нь өнөөдөр илүү өвөрмөц харагдаж байна.
Гүэ яахав эртний хаад ноёдын амьдрал ахуйг харуулсан кинон дээрээс иймэрхүү өнгө төрхийг харж болдог ч өөрөө дотор нь ороод үзэхэд үнэхээр сайхан юм билээ. Эдэлж хэрэглэж байсан зүйлсийг засалгүй тэр чигээр нь хадгалсан бөгөөд зарим танхим нь засвартай байсан тул дараа заавал эргэж ирж бүгдийг нь үзэхийг хүссэн хэхэ.
(Европоор аялж байгаа хүмүүсийн заавал орох ёстой газар гэж бодож байна.) Би хувьдаа их нуршуу хүн учраас та бүхнийг залхаахгүйн үүднээс энэ постоо нуршуулалгүй ингээд дуусгая даа. Шлосс Сансоухи нь Берлин хотын дэргэд дагуул хот гэгдэж болох Потсдамд байрладаг ба илүү дэлгэрэнгүй мэдээллээ Гүүглэ ахаасаа асуу даа. Би ч унтах минь :)





Тухайн үед төрсөн дэмий сэтгэгдлүүдээсээ мөн товчоор танилцуулахад: 
1. Өрөөнүүдэд байрлах хуучирсан толинд нууцаар селфиедэж зогсохдоо "Би яг одоо тэдгээр хүмүүсийн харж байсан толинд хараад зогсож байна гэж үү дээ?" Тэнд байсан бүх зүйлсийг л тухайн цаг үеийн хүмүүс адилхан хэрэглэж байсан хэдий ч толь гэдэг өөрөө их учиртай учраас илүү онцгойлмоор санагдсан.
2. Гадаах талбайд нь 1 өргөөнөөс нөгөө өргөөрүү алхах замдаа ядрах үед: "Тэднүүс зүгээр өөрсдөө сайхан сүйх тэргээр л нааш цаашаа явчихдаг байсан байхдаа. Ёооё аймар ядарч байна. Ер нь муусайн баячууд зүгээр амьдарчихгүй байшин барих гэж ингэж их хөрөнгө цацаад байхдаа яахав дээ?" (Уг нь тэр хөрөнгө нь хуучирсан хэрнээ жуулчид татаад улсдаа буцаагаад санхүүжилтийн эх үүсвэр болж өгөөд л байх шиг хэхэ)

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг