Friday, November 25, 2016

Маш гоё амттай төмсний зутан шөл


Бидэндээ амралтын өдөр бэлэглэсэн төр засагтаа баярлалаа гэж. Гэр бүлээрээ гэртээ байхад манайх лав өглөөний цайндаа ажлын өдрийг бодвол олонд хүртээлтэйгээр нь хийцтэй цай чанаж уух дуртай. Харин өдөрт заавал 2 удаа хоол хийж иддэг айлд зориулж өглөөний цайнд бэлдэхэд амар нэгэн хөнгөхөн зутан шөл санал болгож байна. Энэ удаад ойрын үед маш дуртай болоод байгаа зутан шөлний жороо хуваалцаж байна. Нэг хэсэг броклины зутан шөл их дэлгэрсэн, харин одоо энэ шөлний ч амтыг бас олон хүн мэдрээсэй гэж хүсч байна.



Юуны өмнө төмсний зутан нь хэт өтгөн эсвэл бөөгнөрсөн байж болохгүйг сануулъя. Амархан хэрнээ анхаарал шаардсан хоол шүү. Ер нь тэгээд хоолоо хийгээд хамгийн эхний халбагыг амтлах бүрдээ нүдээ аниад, гүүүнзгий амьсгалаад орц нэг бүрийг нь мэдэрмээр санагддаг оооё за тэр ч яахав зураг авах тал дээр асуудал байсан учраас нетээс зураг аваад оруулчихъя.



Энд бидэнд хэрэгтэй зүйлс байна.
  • Гахайн мах- 6 хэрчим . Дэлгүүрт зарагддаг нимгэн хэрчсэн бэкон гэсэн үг. Эсвэл 2- 3 ширхэг зайдас ч хийж болно.
  • Сонгино- 1 ширхэг- жижиглэж хэрчсэн
  • Лууван- 3 ширхэг- цэвэрлээд жижиглэж хэрчсэн байна
  • Цоохор майлз- 3 ширхэг- мөн жижиглэж хэрчсэн
  • Төмс- 6 ширхэг- арилгаад жижиглэж хэрчинэ
  • Гурил- 3 хоолны халбага
  • Сүү- 1 аяга
  • Цөцгий- тал аяга
  • Давс- тал халбага
  • Хар перец укроп зэрэг бусад амтлагчууд өөрийн сонирхлоор нэмж болно
  • Хамгийн сүүлд нь 1 аяга үрсэн бяслаг. Ямар ч төрлийнх байж болно. Мөн бяслаггүй ч идсэн болно. Би бол жижиглэсэн сухартай идэх дуртай.

За битүү чанагч гэж супер эд байхад бүгдийг нь холиод "шөл" гэсэн тохиргоон дээрээ тавьж байгаад болсных нь дараа миксердээд болчихно. Харин плеткан дээр хийхдээ:


Эхлээд бэконоо жижиглэж хэрчээд бага зэрэг хуурна.





Дараа нь жижиг хэрчсэн ногоонуудаа амтлагчийн хамт хагас болтол чанаад сүүнд гурилаа хийж хутгаад дээрээс нь нэмж шөлөө өтгөрүүлнэ.
 

Ингээд ногоонуудаа бүрэн болтол нь чанаад цөцгийгөө нэмж хутгаад блендэртээ хийж бутална. Блендэр байхгүй бол гар нухагчаараа тогоон дотор нь дараад ногоогоо нухаж болно.

Шөл маань бүрэн болсон байдал

Аягалахдаа бяслаг, бэконоо нэмж олгосон байдал. Би бол шарсан зайдас хийгээд сухартай идэх дуртайгаа хэлчихсэн байгаа. За харин та нарт өөрсдөө хийгээд амтыг нь мэдрэх л үлдлээ дээ. Зутангаа хийж дуусгаад зургийг нь хуваалцахаа мартав аа хөөрхнүүдээ :)

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг