Thursday, November 17, 2016

Нүүрэндээ зөвхөн ядам хуруугаараа хүрч байгаарай


Өмнөх цувралаар бид нүүрний хэлбэрэээ тодорхойлоод дууссан байгаа. Харин одоо нүүрээ будахад бэлдэх суурь, өө дарагч болон пудертэй танилцья.


Суурь буюу бэйс
Base-ын төрлүүдтэй танилцья.
-Тосон буюу кремэн
-Шахмал

Өөрийн арьсны төрлөөс хамаараад хэрэглэх суурийн төрлийг сонгоно:
-Хэвийн арьстай бол шингэн суурь
-Хуурай арьстай бол тослог эсвэл кремэн суурь
-Тослог арьсанд шингэн эсвэл шахмал суурь нь тосны найрлага багатай тул тохирно
-Эмзэг арьстай бол сууриа харшил өгөх эсэхийг нь эхлээд тестэлж үзээрэй, мөн эмзэг арьсууд хуурай байдаг учраас чийгшүүлэх үүднээс хуурай арьсны суурь хэрэглэх нь зөв.
Суурь нь арьсанд хамгийн эхэнд түрхэгдэж байгаа учраас нүүр будалтад машшш чухал ач холбогдолтой шүү. Үүний гол зорилго нь арьсны гадаргууг хучиж хамгаалж (нэг талаараа пудерын хор зэргээс) байгаа бөгөөд зарим өө сэвийг нууж өгөх давуу талтай.

Суурийн өнгөө сонгохдоо:
Мэдээж хэрэг арьстайгаа хамгийн ойролцоо өнгө сонгох нь чухал ба хэрвээ өнгөний сонголт хийх нь хүндрэлтэй санагдаад байгаа бол 2 болон түүнээс дээш өнгийн суурийг хольж хэрэглэж өөрт тохирох өнгөө гаргаж авч болох юм. Мэдээж хэрэг нэг брэндийнх байх ёстой шүү. Бас үүнийг мэдэх сайн зам бол гаран дээрээ эхлээд туршиж үзэх юм гэдгээ мэдэж байгаа байх.

Түрхэхдээ:
Сонгосон суурийн өнгөө бэлдсэний дараа нүүрний толорхой цэгүүдэд түрхэж өгнө. Ингэхдээ дунд зэргийн хэмжээтэй багсаа ашиглана.

 

Түрхэж дуусаад илүүдэл хэсгийг порлоноороо зөөлөн дарж арчиж авна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл давхарлан түрхэж болно.

Өө дарагч нь 2-рт түрхэгдэх бүтээгдэхүүн юм. Үүний зорилго нь батга, жижиг толбо зэрэг нүүрэн дээрх зарим хэсгүүдиийг далдалж гоо сайхан байдлыг дээшлүүлдэг. Өө дарагчийн төрлүүд:
-Крем
 -Харандаан
-Аппликатор

-Бар



Өө дарагчийн өнгөө сонгохдоо сууриа яаж сонгосонтой адил аргыг хэрэглэнэ, гэхдээ сууриас бага зэрэг буюу 1 тон цайвар байж болно.

Түрхэхдээ:
Түрхэгдэхэд хялбарыг бодвол аппликатор хэрэглэж болно, мөн жижиг багс бас ашиглах боломжтой.
Ядам хуруу нь хамгийн хүч багатай хуруу тул нүүрний арьсанд бага даралт үзүүлдэг. Ялангуяа нүдний өө дарагчаа шингээхдээ ядам хуруугаараа зөөлөн товшиж өгөх нь нэг ч гэсэн жижиг зураасын тодрох үйл явцыг удаашруулна.


Ингээд өө дарагчийг хэрхэн түрхэх талаар сурлаа.

Пудер
За суурь болон өө дарагчаа түрхсэний дараагаар нүүрний өө сэвийг далдалж хамгаалах сүүлийн алхам буюу пудерээ түрхэх үлдлээ.
Мэдээж 2 төрөл бий:
-Нунтаг
-Шахмал

Мэдээж хэрэг хэвийн эсвэл хуурай арьстай бол шахмал пудер харин тослог болон холимог арьстай бол нунтагийг сонгоно.
Пудер түрхэж буйн гол шалтгаан нь арьс тослогтож, гялтганан харагдахаас хамгаалж байгаа юм шүү. Өнгийг нь харин суурьтайгаа адил тоноор сонгоно. 


Түрхэхдээ:
Юуны өмнө суурь болон өө дарагчаа гүйцэт шингэтэл 3-4 минут хүлээнэ. Харин одоо хийх гэж буй үйлдлээ зөөлөн, жигд хийхэд анхаараарай.Өмнөхөөсөө харьцангуй зузаан түрхэх бөгөөд хамгийн гол нь сайтар шингээх хэрэгтэй.

За одоо бидний нүүр бусад өнгө, будгийн бүтээгдэхүүнүүдээ түрхэхэд бэлэн болсон байна.

Зөвлөгөө: Түрхэж байх явцдаа нүүрэн дээрээ 3-ын тоо зурах маягаар багс болон порлоноо хөдөлгөж өгч болно.

Нүүрний арьсаа make up-д бэлдэж, өөг нь дарж сурлаа. Дараагийн хичээлд хамгийн гоё юмаа хийх нь байна  ^^ Манай фэйсбүүк хуудсыг дэмжихээ мартав аа :D

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг