Friday, December 30, 2016

10:58 PM

Баярын ширээгээ чимэцгээе


За баярын ширээгээ яаж чимэхээ шийдээгүй эзэгтэй нар байгаа л биз. Энэ удаад таяган чихэр шиг таяган жигнэмэг хийх санаа олсноо блогийн зочиддоо харамгүй хуваалцахаар шийдээд байна. Ер нь бол анх энэ санааг сэдсэн нөхөр нь гааны нунтагтай (нэг тийм таяган чихэр чинь гааны амттай байдаг даа, түүнтэй төстэй амтагдуулахын тулд ) жороо бэлдсэн боловч манай орны нөхцөлд ногоон гааны нунтаг, ханд зэргийн олдоц юу л бол. Гэхдээ сайн хайвал байдаг байх аа, би нэг удаа гааны амттай ус ууж байсан л юм.
За тэр ч яахав ингээд гааны амттай биш ч таяган чихэр шиг харагддаг, хүүхдүүдийн нүдэнд тусмагц л амсаж үзэхийг хүсэх сэтгэгдэл төрүүлдэг таяган жигнэмэгийн жорлуу үсэрцгээе:

Орц:
Том өндөг- 1ш
Гурил- 3 аяга
Хүнсний улаан будаг- 3/4 цайны халбага
Нунтаг сахар- 2 аяга
Давс- 1/2 цайны халбага
Ваниллын сахар- 1 цайны халбага
Цөцгийн тос- 250 грамм
Сүү- 1 хоолны халбага



 За энэ ерөөсөө их амархөөн, зуурмаг хутгах савандаа тасалгааны температурт байсан зөөлөн цөцгийн тосоо сахартай хольж хөвсийтөл нь хутгана. Дараа нь өндөг, ваниллаа нэмж сайтар хутгаад гурил, давсаа хийнэ.








 2 хуваагаад талыг нь хүнсний будгаараа өнгө оруулж өгнө. Зиа тэгээд хүнсний уутаараа бүрж хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг хүртэл амраана.
Зуурмагаа хангалттай амарсны дараа шарах шүүгээгээ 180 хэмд халааж ойролцоогоор 1 хоолны халбагатай тэнцэхээр хэмжээний зуурмагийг урт нарийн болгон бэлдэхээр тастаж авна. 


Ингээд өнгө тус бүрээсээ ижил хэмжээтэйг нийлүүлээд гараараа эмрээд гэхдээ гар хийцийн жигнэмэг учраас тийм ч төгс хэлбэртэй байх албагүйг санаарай.






Хэлбэрт оруулсан таяган жигнэмэгүүдээ зууханд хийхээс өмнө 15 минутын турш хүнсний цаасан дээр тавьж амраагаад жигнэмгийн гол хэсгээ алтан шаргал болтол нь буюу 10- 12 минут жигнэх нь ээ. Болсных нь дараа дээрээс нь амт өнгө оруулах зүйлсээ нэмж цацаж чимэглэсэн ч болно. 


Аан тийм, амраасан цаасаа жигнэхдээ доор нь тавьж өгвөл дараа нь шарах шүүгээнийхээ тосыг цэвэрлэхээс ажил чинь хялбарчлагдана ;)
Эцэст нь гэхэд баяр тулаад хүнсний будаг олдохгүй байгаа бол хүрэн манжингийн ягаан будгийг нь ашиглаж болно шүү, ягаавтар л өнгөтэй болох байх хэхэ, гол нь алаглах гэж бодож байна. 
Тэгээд жинхнээсээ хамгийн сүүлд нь шинэ оноо сайхан угтаарай ;D ирэх ондоо олон гоё, хэрэгтэй нийтлэлүүдээр блогоо дүүүүүргэнэ ээ.

Sunday, December 18, 2016

12:54 PM

Байнга хэрэглэгддэг 16 англи үгийг хэрхэн орлуулах вэ?

Доорх 16 үгсийг байнга давтаж хэрэглээд байгаа бол хэрхэн сэлгэж, өөр үгээр орлуулж болох жишээ орууллаа. Амттай блог англи хэл сурах зөвлөгөөнүүд оруулж эхэллээ.

Saturday, December 17, 2016

11:02 PM

Жигнэмэг хийх нууцаас...


Ихэнх бүсгүйчүүд маань амралтын өдрөөр зав гарган шинэ жороо туршиж үздэг биз дээ. Жороо хараад л зүгээр зааврыг нь дуурайж заримдаа яагаад заавал өндөгний шар гэж? цагааныг нь хийчихвэл яах бол? Энэ үлдсэн өндөгний цагааныг нь тэгээд яах уу? гээд л сонирхолтой бас олон бодлыг зөвхөн эмэгтэйчүүд бид л зэрэг бодож чадна. За ингээд амттай жигнэмэг хийхэд яг ямар нөхдүүд ямар үүрэг гүйцэтгээд байгаг манай блоггерийн бэлдсэн зургаас харцгаая ;) Хэрэгтэй бол шэйр хийж түгээхээ мартав өөөө :Р

Tuesday, December 6, 2016

6:14 PM

Гал тогооны хөтөч




Шинэ жор туршиж үзэхэд жороо тааруулж хэмжихээс гадна зуухны дулааныг шилжүүлэн тооцох гээд бишгүй л олон асуудал тулгардаг биз дээ. Надад ч бол энэ зургуудыг хэвлэж аваад галтогооны ханан дээрээ наачихмаар л санагдаж байна. Гэхдээ орчин үед техник технологи хөгжчихөөд байхад ганц үйлдэл хийгээд л утсан дээрээ хадгалаад авахад бүх асуудал шийдэгдлээ гэсэн үг ;)

Saturday, December 3, 2016

11:10 PM

Leather Nation явах гэж байна уууу?

Party After Work

Удахгүй болох "Leather Nation" электро рок партид явах гэж байна уу? тэгвэл амттай блогийн зүгээс анхны "тип коллаж"-аараа ажлаа тараад гэртээ харилгүйгээр шууд партируугаа явахад чинь санал болгож бяцхан хипстэр хэв маяг шингээсэн коллажийг танилцуулж байна.

Saturday, November 26, 2016

4:49 PM

Наргил модны самрын тосны өдөр тутмын 30 хэрэглээ


Кокосын тосны ач тусыг сүүлийн үед охид бүсгүйчүүд маань ихэд ярих болжээ. Үүнтэй холбогдуулан гоо сайхан, хүнснээс бусад ахуйн хэрэглээнд хэрхэн хэрэглэж болох талаар органиккодес сайтын мэдээллийг орчуулж та бүхэндээ танилцуулж байна.

Friday, November 25, 2016

10:53 AM

Маш гоё амттай төмсний зутан шөл


Бидэндээ амралтын өдөр бэлэглэсэн төр засагтаа баярлалаа гэж. Гэр бүлээрээ гэртээ байхад манайх лав өглөөний цайндаа ажлын өдрийг бодвол олонд хүртээлтэйгээр нь хийцтэй цай чанаж уух дуртай. Харин өдөрт заавал 2 удаа хоол хийж иддэг айлд зориулж өглөөний цайнд бэлдэхэд амар нэгэн хөнгөхөн зутан шөл санал болгож байна. Энэ удаад ойрын үед маш дуртай болоод байгаа зутан шөлний жороо хуваалцаж байна. Нэг хэсэг броклины зутан шөл их дэлгэрсэн, харин одоо энэ шөлний ч амтыг бас олон хүн мэдрээсэй гэж хүсч байна.

Saturday, November 19, 2016

3:47 PM

Ирэх оны хөмсөгний трэндтэй танилцацгаая

Нүүр будалтын цувралаараа хөмсөгний тухай орууллаа. Миний хувьд гудамжаар зөрөх охидын нүднээс илүү хөмсгөнд нь анхаарлаа хандуулдаг учраас ч тэрүү сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хөмсгөндөө их анхаарал хандуулдаг болжээ. Харин ирэх онд будсан ч будаагүй мэт харагдаж натурал хөмсөг мооодонд орох гээд байна гэнэ шүү

Thursday, November 17, 2016

8:57 PM

Нүүрэндээ зөвхөн ядам хуруугаараа хүрч байгаарай


Өмнөх цувралаар бид нүүрний хэлбэрэээ тодорхойлоод дууссан байгаа. Харин одоо нүүрээ будахад бэлдэх суурь, өө дарагч болон пудертэй танилцья.

Friday, July 15, 2016

6:27 AM

Миний маникюрын хак

Амралтын өдрүүд үргэлжилж гоо сайхан, хумс хуруундаа одоо л анхаарал тавьж эхлэх гэж байна уу? Байнга хэрэглэдэг лакнуудаасаа уйдсан ч сольж амжихгүй байна уу? Эсвэл хамгийн сүүлд авсан цөөн хэдэн лакаа бусдаасаа арай шингэн учраас хольж будсаар байгаад залхаж байгаа бол энэ зөвлөгөөнүүд бага ч гэсэн нэмэр болно байх



Юуны өмнө хумсны хэлбэрээ өөрчилж үзэхийг зөвлөж байна. Маникюристын зөвлөснөөр байнга засуулчихаад байдаг бол бүх нийтийн амралт үргэлжилсэн эдгээр өдрүүдэд зөөлөн суудал дээрээ тухлаад өөрийнхөө хүслээр өөрчлөх гэж оролдоод үзэхийг зөвлөж доорх зургийг орууллаа.

Үргэлж нэг хэлбэрээр засаад сурчихсан бол хурууны хэлбэрт минь зохих болов уу хэн юу гэх бол гэх зэрэг асуудлыг тоолгүй оролдохыг зөвлөж байна. Би өөрөө байнга 1-р хэлбэрээр засдаг байсан бөгөөд дөнгөж өчигдөрхөн зуйван болгож засчихаад 7 хоногийн дараа алмонд болгоё доо гээд хүлээгээд сууж байна :) Таны хумс толионыхоо хэмжээнээс дор хаяж 1/2- тэй нь тэнцэхээр урт ургасан бол сүүлийн 3 хэлбэрээр хуурайдаж янзлахад төвөггүй юм. Харин түүнээс богино байгаа бол алмонд, коффин болон стилетто 3-аас түр зуурдаа татгалзахыг зөвлөе. 
1. Хэрэв нимгэн хумстай бол төмөр хуурай сонгоорой. Харин зузаан бөгөөд хумсныхаа хэлбэрийг өөрчлөх гэж байгаа бол ийм цаасан хуурайнууд дээр байдаг боловч байнга ширүүн хэсгээр нь хуурайдахгүй байхыг санаарай. Мөн шилэн хуурай гэж байдаг, тэр бараг хуурайдсан ч болдоггүй санагдсан ер нь дэмий биз.


2. Ингээд хумсныхаа хэлбэрийг зассаны дараа толиог нь хуурайдахаа мартуузай. Толионы хуурайг сонгохдоо дээрх зурагт харагдаж байгаа шиг 6 талтай байвал сайн бөгөөд ширүүнээс зөөлөн гөлгөр хүртэлх байгаа эсэхийг анхаарч аваарай. Ихэнх хүмүүс 2 ба 4 талтай мөн хоорондоо ойролцоо гадартай хуурай хэрэглэдэг тул тэр нь бас л сайн үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ шиг 6 талтай хуурай Монос эмийн сангийн салбаруудаас авдаг байсан сүүлийн үед хайгаад олдохгүй учраас уг нь Алтай центерийг их сонголттой гэж горьдоод очсон боловч 2 талтай л хуурай авсан. Тэр нь хангалттай гөлийлгөж өгдөггүй ч хумсан дээр үүссэн жижиг гэмтэл болон ургахдаа үүсдэг долгионыг арилгаж өгдөг учраас хэрэглээд л байна. Аан тийм, тэр долгионыг гөлгөр болтол нь хуурайдаж өгвөл хумс бас хугарахгүй шүү ;) Зарим хүмүүс мэдэхгүй хумсаа ургуулаад хугалаад байдаг юм билээ.
ess_NailCarePen_CorrectorPen-horz.jpg (908×416)


3. Энд харагдаж байгаа 3 нөхөр чинь ёстой ид шидтэй юм байгаан. Бүгд их дажгүй санагдсан гэхдээ би шарыг нь онцолъё. Махаа ургуулчихаад хумсны мах авагчаар авч байснаас бага дээр нь энүүгээр түлхээд өгчихвөл хумсанд наалдаж үлдсэн махны хэсгийг арилгаад зогсохгүй хумсыг маань хэрэгтэй тос, амин дэмээр нь дэмжээд өгнө. Өөр брендийн ийм үзэгнүүд зөндөө байдаг тул сонгоод хэрэглээрэй. За дараа нь хумс маань өөгүй цэвэрхэн болсон учир бага зэрэг ацетон дусаасан хөвөнгөөр өнгөцхөн даран арчиж дараагийн будалтандаа бэлдэх хэрэгтэй. Ингээд хээ тавихад нэмэр болох үүднээс зөвлөж дараах зургийг орууллаа.

Харин одоо доод хэсэгт 2-3 өнгө ашиглан энгийн хэрнээ шинэлэг харагдах будалтуудыг танилцуулж байна. Зарим нь заавартайгаа байгаа шүү ;)

 Ямар ч өнгийн цулгуу будалтыг сэргээх чимэглэл бол хумсны тууз, шигтгээ байдгийг мэднэ биз дээ? Алтай центерт хумсны наалт, тууз бага зэрэг үнэтэй байдаг санагдсан. Лав л миний 1 ширхэг тууз авсан үнийг 2 нугалаад боодлоор нь онлайн дэлгүүрүүдээс захиалах боломжтой байсныг мэдээд их гороосон доо :Р Шигтгээ саанууд харин гайгүй үнэтэй байсан гэхдээ бараг бөмбөгөр дээрээс хямдхан авсан нь ялгаагүй биз. Хумсан дээр наахад сайн чанарын саа гэхгүй байлгүй дээ. Гэхдээ Улсын их дэлгүүрт ч саа, наадаг шигтгээнүүд Алтай центерийнхээс хямд үнэтэй байсан трололол


 


Энэ будалтыг заавал зориулалтын тууз гэлгүй скотчоор хийж болдгийг мэднэ байх, харин доор байгаа зураг бол хумсны хуулга юм. Энийг хэрэглэхэд маш хялбар бөгөөд хоромхон зуурын дотор таны хумс гоёмсог хээ, зурагтай боллоо л гэсэн үг. Удаан ч тогтоно, гэхдээ хуулга наачихаж байгаа учраас хумс маань амьсгалахгүй байгаа юм биш биз дээ гээд айгаад  гоё харагдаж байсан ч сүүлдээ өөрөө хуулж авсан даа :Р (Хиймэл хумс нааж үзээгүй хүний бодол байх)


Энд харин зүгээр хөөрхөн донат харагдахаар нь оруулмаар санагдчихсан юм. Зүгээр л цагирган боов гэж бодоод тоодоггүй байсан, өнгөрсөн хавар санаандгүй амсаад үзсэн чинь ёстой гоё амттай байсан байна лээ. Нэг хэсэгжингээ л идсэн дээ тэгээд хэхэ



Зуны улирал учир далай, далайн хөөс санагдуулсан будалт илүүдэхгүй байхаа :Р

За одоо хэдэн марбле хээтэй зурагнууд орууллаа. Заримыг нь бол аягатай усан дээр лакаа дусааж байгаа хумсаа дүрэх аргаар хийж болохоор санагдсан. Заримыг нь бийрээр зурж байна. Тэгэж байгаад оролдож үзвэл видео оруулна аа.

















За эцэст нь гэхэд нэг хэсэг моданд ороод байсан мат өнгө ч нээрээ л хэн хэний нүдийг унагаасан байх. Мат өнгөтэй машин хүртэл хэчнээн сайхан харагддаг билээ :Р За тэр ч яахав, мат будаг авалгүйгээр өөрт байгаа өнгөнүүдээ мат болгож харагдуулах арга бол "мат топ" хэрэглэх гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл энд хүнсний содоор мат топ гэртээ хийх арга байна!
Туршиж үзээд сэтгэгдлээ хуваалцахаа мартав аа ;) 

Thursday, July 14, 2016

3:57 AM

Hallo! Дарсны цэцэрлэг минь

Энэ удаад Sanssouci ордоны "Зуны өргөө"-ний талаар бичлээ. Зурагт харагдах моднууд нь чавга, инжис, усан үзмийн модод бөгөөд Фриедрих хаан анх тариалангийн зорилготой төлөвлөгөө гаргасан байсан бол яваандаа олон давхар бүхий тагтнуудаас бүрдсэн зуны өргөө болж өөрчлөгдсөн байна.

Tuesday, July 12, 2016

7:03 AM

Schloss Sansoucci, Potsdam-аар зочилсон нь :D

Үгээр хэлж үзгээр бичиж боломгүй зүйлийг хүмүүст харуулж, түүнийг харахад анх өөртөө төрсөн сэтгэгдлийг бусдыг ч мөн мэдрээсэй гэсэндээ зургийн аппаратыг зохион бүтээсэн байх гэсэн бодол орж ирэв. Магадгүй зурагчин хүний хүсэл эрмэлзэл ч байх. Гэтэл бас зургийг нь дарахаас ч харамлах сэтгэгдэл төрдөг юм байна. Энийг нөгөө "Цэцгэнд хайртай байсан бол таслахгүй байх байсан..." гэдэг ишлэлээр төлөөлж болох ч юм шиг (Ed Sheeran- дуунуудыг сонсоод нүдээ аньж суух зуур өчигдөр очсон Schloss Sansoucci-ийн интериорын тухай бодол байлаа)

Wednesday, June 8, 2016

2:54 AM

Анхны пост

Анхны постоороо та бүхэнтэй мэндчилэхээс гадна Пинтерест сайтыг танилцуулж байна. Миний бодлоор бол Гүүглэ нь таны хийсэн хайлттай холбоотой бүх сайтуудын постыг харуулдаг бол Пинтерест нь тантай төстэй хайлт хийсэн хүмүүсийн өөртөө хэрэгтэй хэсгийг аль хэдийнээ хадгалсан өгөгдлийн санг танд санал болгодгоороо давуу талтай.
Сул тал нь Тамблерыг бодвол хадгалах мэдээлэлд насны хязгаар зэрэг тавигддаг ч гэсэн миний хувьд хэрэглээд сурчихсан учраас амар байдаг.
Ер нь юу гэх гээд байна вэ гэхээр блогийнхоо ихэнх тип постуудыг энэ сайтаас авч байх болно гэх гэсэн юм. Удахгү дараагийн постуудаар уулзацгаая ;) Сайхан амраад маргааш илүү ихийг бүтээгээрэй. 
Мөн тун удахгүй аяллын сонирхолтой тэмдэглэлүүд хөтөлж эхлэх болно гэдгээ хэлмээр байна.

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг