Friday, December 30, 2016

Баярын ширээгээ чимэцгээе


За баярын ширээгээ яаж чимэхээ шийдээгүй эзэгтэй нар байгаа л биз. Энэ удаад таяган чихэр шиг таяган жигнэмэг хийх санаа олсноо блогийн зочиддоо харамгүй хуваалцахаар шийдээд байна. Ер нь бол анх энэ санааг сэдсэн нөхөр нь гааны нунтагтай (нэг тийм таяган чихэр чинь гааны амттай байдаг даа, түүнтэй төстэй амтагдуулахын тулд ) жороо бэлдсэн боловч манай орны нөхцөлд ногоон гааны нунтаг, ханд зэргийн олдоц юу л бол. Гэхдээ сайн хайвал байдаг байх аа, би нэг удаа гааны амттай ус ууж байсан л юм.
За тэр ч яахав ингээд гааны амттай биш ч таяган чихэр шиг харагддаг, хүүхдүүдийн нүдэнд тусмагц л амсаж үзэхийг хүсэх сэтгэгдэл төрүүлдэг таяган жигнэмэгийн жорлуу үсэрцгээе:

Орц:
Том өндөг- 1ш
Гурил- 3 аяга
Хүнсний улаан будаг- 3/4 цайны халбага
Нунтаг сахар- 2 аяга
Давс- 1/2 цайны халбага
Ваниллын сахар- 1 цайны халбага
Цөцгийн тос- 250 грамм
Сүү- 1 хоолны халбага



 За энэ ерөөсөө их амархөөн, зуурмаг хутгах савандаа тасалгааны температурт байсан зөөлөн цөцгийн тосоо сахартай хольж хөвсийтөл нь хутгана. Дараа нь өндөг, ваниллаа нэмж сайтар хутгаад гурил, давсаа хийнэ.








 2 хуваагаад талыг нь хүнсний будгаараа өнгө оруулж өгнө. Зиа тэгээд хүнсний уутаараа бүрж хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг хүртэл амраана.
Зуурмагаа хангалттай амарсны дараа шарах шүүгээгээ 180 хэмд халааж ойролцоогоор 1 хоолны халбагатай тэнцэхээр хэмжээний зуурмагийг урт нарийн болгон бэлдэхээр тастаж авна. 


Ингээд өнгө тус бүрээсээ ижил хэмжээтэйг нийлүүлээд гараараа эмрээд гэхдээ гар хийцийн жигнэмэг учраас тийм ч төгс хэлбэртэй байх албагүйг санаарай.






Хэлбэрт оруулсан таяган жигнэмэгүүдээ зууханд хийхээс өмнө 15 минутын турш хүнсний цаасан дээр тавьж амраагаад жигнэмгийн гол хэсгээ алтан шаргал болтол нь буюу 10- 12 минут жигнэх нь ээ. Болсных нь дараа дээрээс нь амт өнгө оруулах зүйлсээ нэмж цацаж чимэглэсэн ч болно. 


Аан тийм, амраасан цаасаа жигнэхдээ доор нь тавьж өгвөл дараа нь шарах шүүгээнийхээ тосыг цэвэрлэхээс ажил чинь хялбарчлагдана ;)
Эцэст нь гэхэд баяр тулаад хүнсний будаг олдохгүй байгаа бол хүрэн манжингийн ягаан будгийг нь ашиглаж болно шүү, ягаавтар л өнгөтэй болох байх хэхэ, гол нь алаглах гэж бодож байна. 
Тэгээд жинхнээсээ хамгийн сүүлд нь шинэ оноо сайхан угтаарай ;D ирэх ондоо олон гоё, хэрэгтэй нийтлэлүүдээр блогоо дүүүүүргэнэ ээ.

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг