Saturday, December 3, 2016

Leather Nation явах гэж байна уууу?

Party After Work

Удахгүй болох "Leather Nation" электро рок партид явах гэж байна уу? тэгвэл амттай блогийн зүгээс анхны "тип коллаж"-аараа ажлаа тараад гэртээ харилгүйгээр шууд партируугаа явахад чинь санал болгож бяцхан хипстэр хэв маяг шингээсэн коллажийг танилцуулж байна.



Оффисын уйтгартай хувцас өмссөн ч загварлаг акссесуараар өөрийгөө илэрхийлэх коллаж хийлээ. Тэр срочкан цамцыг бага зэрэг гэрэлтдэг гээд бодохоор зүгээр ч энгийн уйтгартай хувцаслалт биш байгаа биз. Харин гутлын хувьд хэдэн ч цаг зогссон хөл өвдөхөөргүй эвтэйхэн Мартенс гэхдээ тэр бүр харагдаад байдаггүй чанделир хээтэй. 
Хүзүүний зүүлт, бугуйвч гээд олон гоёл чимэглэл зүүвэл санамсаргүй уначих гээд байдаг нь харамсалтай учраас бүрэн хасч оронд нь задгай үсийг чинь догь харагдуулах үсний зүүлт болон чихэнд бэхлэгддэг ээмэгнүүдийг сонголоо. Ер нь зөвхөн бугуй, хүзүүндээ л зүүх ёстой гэж хэн хэлсэн юм? Өмднөөсөө уячих :Р
Мөн партины эд доргио үеийг хүссэнээрээ бүжиглэж, үсрэхэд чинь биед саад болохооргүй бэхэлгээтэй цүнх болон алдсан ч санаа зовох юмгүй төлбөрийн карт тус бүрээ бэлдэхийг санал болгоё. 
Ингээд эцэст нь хэлэхэд, бага зэргийн "эмэгтэйлэг" хэв маяг нэмээд ягаан алчуур оруулчихлаа. Угаасаа алчуургүй бүжиглэхээс хойш аваад бүсэлхийндээ уячихад яахав дээ ;)

Ингээд ердөө $1-ээр эхлэх коллажийнхаа бүрдэл хэсгүүдийг хаанаас худалдаж авах боломжтой вэ? гэвэл:


Party After Work :

White button up shirt
simplysoles.com


Vintage jacket
shein.com


Chloé elastic waist pants
$555 - montaignemarket.com


Harness lingerie
amazon.com





Rebecca Minkoff accessory
bloomingdales.com


Casetify iphone case
casetify.com


Tie headband
etsy.com


Pink scarve
amazon.com


Nars cosmetic
orchardmile.com

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг