Monday, January 28, 2019

10:41 PM

Хайр дүүрэн хагас өсгийтүүд минь



Гутал, хувцасны сонголтыг дандаа ээж мэдээд хийчихдэг байсан чинь өнгөрсөн жилээс ажилд ороод өөрөө гутлаа авч эхлээд л нэг гутланд зарцуулах төсөв өмнөхөөсөө илт багаслаа шд 😂😂 Гэхдээ бүх зардлаа танаж болох ч гутлан дээр бол огтхон ч хямд, чанаргүй хийцтэйг сонгож болохгүй гэж боддоог. Өнөөдөр би блогтоо өөрийнхөө цуглуулж эхлээд буй хоёр миди өсгийтүүдийнхээ тухай бичих гэж байна. Ямар ч байсан дандаа кет өмсдөг байсан хүний хувьд балерина өмсдөг болоод, хагас өсгийтөд дурлаж эхэлсэн явдал чинь их ахиц дэвшил биз дээ :P Одоо Бершкагийн үргэлж ултай сандаль авахаар төлөвлөөд байгаа. За тэр ч яахав кк






Анх энэ цэцэгтэйгээ авчихаад ээжээс их нууж бсан юмаа кк /манай ээж гадаадад байдаг/ мэдчихвэл Зарагийн гуталнууд хөлд эвгүй, чийг татна, чанаргүй гээд үглэж өгнө 😝 за тэгээд л яалт ч үгүй ээж амралтаараа ирээд л би ч нэг өдөр өмсөж гарах болоод л харуулсан чинь "Яахав сэлгээнд байж болох л юм" гээд өнгөрч билээ. Харамсалтай нь өнгөрсөн зун ч өдөр болгон шахуу бороо орсоороон байгаад ганц л өмсөөд шинээр нь далд хийсэн дээ 😒😒 одоо хурдан дулаарахыг хүлээгээд л... Нээрээ над шиг зун өмсөх гэж авсан даашинз эдрээ ганц хоёрхон өмсөөд хадгалсан охид зөндөө л байгаа биз дээ. Цэцэгтэйгээ /анхнаасаа цэцэгтэй гээд сурчихсан юм, уг нь тэр зүүн талын хоншоор дээр ирвэс ч юм уу нэг амьтан байгааз, гэхдээ нээрээ цэцгтэй юмаа, доошлуулаад бусад зургийг нь үзээрэй хэхэ/ Энийг өнгөрсөн хаврын хямдралаар билүү дээ монгол үнийг нь мартчихаж ээ (доорх зургаас хараарай) авч байсан санагдаж байна.



Брэндүүд уул нь хямдралыг бол янзын зарладаг тээ. Болж өгвөл сайтаас нь захиалвал амар байдаг шүү. За яг энэ загварыг Шопахолик, 0420 хоёроос судалж байх үедээ скриншот хийж хадгалсан зургаа доод хэсэгт оруулъя:





Мэдээж хямдхан байсан тул 0420 zahial.mn-ээр үйлчлүүлсэн.Үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн баримтаа сүүлийн зургаар харуулж байна. Шопахолик бол англи, америкаас оруулж ирдэг гэдгээрээ арай үнэтэй байгаа байх, гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар бол нэг брэнд ч гэсэн европ, америкаас ирж байгаа нь илүү чанартай байдаг гэж сонссон. Үйлчилгээний хувьд тухайн үед Наадам таараад жаахан удаж ирсэн ч ажилчдын харилцаа давгүй, бас нэг их гоё биш л дээ гэхдээ боломжийн санагдсан. Яахав санал болгохын хувьд бол I will recommend! Гэвч нэг зүйл маш сэжигтэй байсан нь дэлгүүрээс гутал авахад өрөөсөн нь ярликтэй ирдэг бол энэ туфли маань хоёулаа бүчтэй ирсэн :Р сүүлийн үед гадаадад дэлгүүрүүдээс очиж хулгай хийгээд явуулдаг мрнгол онлайн дэлгүүр ажиллуулдаг нэртэй хүмүүс олшроод байгаа тухай саяхан аялаж ирсэн ахаасаа нэг сонссон юм. Тэгээд л жаахан эвгүй санагдсан ч хаашдаа би мөнгөө төлснөөс хойш дүүрч гээд л өнгөрсөн дөө 😝😝


Бүч нь тод харагдаж байгаа биз. За энэ доор хэсэгт би дэлгүүрийн зураг болон бодит зургаа хийе:

 


 

За ийм байна. Хоёр гутлынхаа хоёулангийнх нь өмссөн зургийг энэ доор орууллаа. Одоохондоо гоё өмсөж гарч мараагүй болохоор ийм л зурагтай байна даа, хурдан тэр жинхэнэ хавар, зун нь болоосой билээ. Өнгөрсөн 7-р сараас хойш бороотой хавар, салхитай хавар, цастай хавар, утаатай хавар, шороотой хаврыг туулж ирээд байж байна даа. Тийм биз дээ? Зара размер яг таг таарсан, харин лакандуу материалтай гутал өмсөхөд нэг тийм жаахан хатуу байдаг даа. Цаг агаар гоё болвол, их өмсөөд аяндаа зөөлрөх болов уу гэж хүлээж сууна даа.


Могойн принттэй нь Мангогийнх байгаамаа 😘😘 энийг би авах гэж бөөн юм болсон. Яг онлайн дэлгүүр хэсч байгаад олж харангуутаа "За, чи минийх" гээд товлочихсон байж байтал дэлхийн өнцөг булан бүрээс маш олон бүсгүйчүүд надтай адил бодсон юм шиг л их хурдан дууссан даа хөөрхий. Дууссан ч гэсэн би нь байн байн орж үзээстэй хэвээрээ. Нөгөөх маань ирээд л дуусаад л хэд дахиж байтал Хятадын тмалл 12.12 гэж айхтар хямдрал болоод, би ч тэр тмалл сайтынх нь учрыг олохгүй 2 3 хонож байтал бүх размер нь дуусчихдаг байгаа. Эээ хөх тэнгэр мину. За тэгэж байтал хямдрал нь дуусаад л удалгүй Блэк Фрадэй боллоо. Ахиад л захиалах гээд цалингаа хүлээж байтал 39 нь ч дуусчих юм. За би ч англи/америк/герман бүх дэлгүзрээс нь хараастай. Хаанаас захивал хямдхан байна нтр. Зара.г хятадаас захиалвал хямд, мангоог германаас захиалвал хямд юм билээ. Хятадаас арай үнэтэй ирж таарах гээд байсан шүү. Чанар нь ч ялгаатай байх гэхдээ тухайн орондоо үйлдвэрлэж байгаа эсэх нтр гээд олон зүйл нөлөөлдөг биз. За тэр ч яахав. Гол нь дууссан ч гэсэн дэлгүүр дээр нь удахгүй ирнэ гээд байгаа байхгүй юу. Тэр дэлгүүрийн зургийг нь хар л даа сайхан амьтан байгааздээ ЭНЭЧДОО


Тэгээд би чинь ээжтэйгээ нэгэн нартай өдөр ярьж байгаад л "Энийг дээрээс хойш авах гээд чадахгүй байна 😭😭 хямдраад дуусчаад байна" гээд л линкийг нь явуулсан чинь "Хямдхан л юм байна шд. Юуг нь хүлээдийн шууд авку юу (яахав сэлгээнд эөгөө эрээнтэйгээ өмсвөл хөөрхөн л юм байна)" гэсэн тодотголтой хариулт ирж байна. Үндсэн үнэ нь 50 евро байлуу даа Хар Баасан гарагт лав бүх бараа нь 20% хямдарсныг нь санаж байна. Зайлуул амьдралд хөл тавьж эхэлж байгаа надад 20% чинь чухал байлгүй дээ. Тэгээд л ээжид хэлснийх санаа амраад ямар ч дэлгүүр, хувь хүнд нэмэлт үнэ төлөлгүйгээр 39 размер ирмэгц захиалах боломж маань нээгдсэн юм. Бас бөөн юм болсоон. Ээж амазоноос нэг юм худалдаж авсан байснаа буцаагаад, төлбөр нь пэйпал.руу нь орох байсан юм билээ. Манай ээж пэйпал нэг их ашиглаж мэддэггүй. Тухайн үедээ ээжид "39 раз ирсэн байна шүү" гэж сануулснаас 2 хоногийн дараа надад хэлж байгаан:

- "Ээж нь гутлыг чинь /захиалцан гэхжийн гэж бодтол/ захиалсангүй шүү." гэж авдын. ОМГ тээ 😱😱😱
- Ээжээ наадах чинь ирээд дуусчаад байгаа шдээ
- Харин ээж нь нөгөө амазоны буцаалтаас орж ирэх мөнгөө хүлээгээд байна. Орж ирэхээр нь авчий зао. Тэгэхгүй бол тэр пэйпалыг чинь өөрөөр ашиглаж мэдэхгүй шд
-За зааазаа яахав тэг2 гээд л байж байтал (бас ч гэж би чинь сайн охин шүү, олон юм ярихгүй томоотой хүлээнэ), 2 хоногийн дараа:
- Амазоны буцаан олголт орж ирээд... гээд л мөнгөтэй болсон хүн шиг их додигор ярьж байна.
- "Аан за" гээд би ч гуталтай болох гэж байгаа хүн шиг бас додигор сууж байтал
- Гутлыг чинь захиалах гэсэн дуусчихаж гэнэ :Р гоё уу хаха гэхдээ ахиад л размер захиалах боломжтой болвол мэдэгдэнэ гэдэг хэсэгт нь мэйлээ бичиж үлдээгээд л мэдэгдсэн даруйд нь захиалж авсан даа. Энийг захиалах үед 39 размер л зөвхөн байсан нь намайг худалдаж авахад дуусч бүр мөсөн хаагдах шиг болсон доо. Ээжид хүргэлт нь жаахан удаан санагдсан гэсэн, гэхдээ ирсэн даруйд нь зургийг нь надруу явуулаад Испаниас шиппинг хийгдсэн учраас удсан байна гээд харуулж билээ. За ямар ч байсан ээжид би 150.000 төгрөг өгснийх 50 еврогоор авсан гэж бодож байна, мартчихаж.


Өвөө замаа мэддэг шиг, ээж гутлыг маш сайн мэднэ ээ. Цаадах чинь тэгэж байна:

- Испани гуталнууд сайн л даа, гэхдээ энэ Манго гэхэд их сайн гутал байна. Мэдсэн бол өөртөө 37 авдаг байж
- 37 бас нэлээд удаан байсан шд, анх л намайг харуулж байхад авах байж дээ
- Гэхдээ өөр размер нь бас муу хийгдэж магадгүй, яршиг2 гэж үү :Р энэ ээжүүдийг дээ хэхэ <3
Нэмж хэлэхэд энэ загварыг гэрийнхэн авч хэлэлцэхгүй байна. Гэхдээ зүгээр ээ ямар ах өмсөх биш тийм биз дээ? Энэ маань нээрээ өмсгөл жаахан томтой ирсэн, надад 38,5 яг таарах юм шиг санагдсан. Хоншоорны хэлбэрээс шалтгаалж байж болох ч зун хөл хөөгөөд яг таарах болов уу л гэж бодож байна. За тэгээд хэзээ нэгэн цагт Босс эдрийн гоё өсгийтүүдээс өмсөж гүйгээд л сэтгэгдлээ бичээд сууж байх өдөр удахгүй ирнэ гэж боддоог хэхэ. Ингээд постын төгсгөл хэсэгт харьцуулсан зургаа орууллаа. Хоёулаа маш гоё эвтэйхэн, сая өрөөсөн хөлөндөө нэг нэгээр нь углаж үзээд энүүгээр жаал алхлаа хихи.





Аан нээрээ, нөгөө дээр дурдаад өнгөрсөн сандааль байна :Р Загвар нь хоцрогдож байгаа ч өмсөхөд эвтэйхэн, бас энгийн загвартай санагдаад авчихлаа. Зун болохоор бас хайж дэлгүүр хэсч явж байснаас хямдхан таарсан дээр нь захиалчихсан. Тэгэж байгаад ийм зузаан ултай гуталнуудынхаа талаар бас бичдэг юм билүү хэхэ







Monday, January 21, 2019

1:50 PM

Урлаж эхэлсэн өдөр

Хэдийгээр энэ тийм ч сайхан түүх байгаагүй ч яг л бусад хайрын түүх шиг эхлэхдээ аз жаргал дүүрэн байсан юм. Хүнийг хайрлахдаа хэмжээ дамжаатай хандах нь их чухал гэдгийг хожмоо ойлгосон тэр л учралаас өнөөдрийн бүхнийг эхэлж билээ.  Одоогоор хараахан амжилтад хүрээгүй ч зүгээр л эхлүүлснээ эргээд харахад маш их эрч хүч авч, найз нөхдийнхөө урмын үгсээр, хөөрхөн бүсгүйчүүдийнхээ талархлын үгсээр цаашид улам илүүг хийж бүтээх мотивац авдаг. Урлах гэдэг нь миний хувьд чөлөөт цаг байгаад зогсохгүй, бүхий л талаараа надад үлгэр жишээ болж байсан хайртай хүнийхээ дэргэд өөрийнхөө сайн талыг нээж харах гарц болж өгсөн билээ. Одоо бол амьдралын минь салшгүй нэг хэсэг "урлах" бас "бичих" юм.


Гэнэн залуу явахдаа азаар фэйсбүүк хуудас нээж дээ. Одоо бол икоммерс хөгжиж, тэр хэдэн жилийн өмнөхийг бодвол зүгээр л хиймээр санагдсан зүйлээ хийж таалагдсаныхаа зургийг авч оруулдаг байсан бол одоо илүү нарийн төлөвлөгөө шаардагдаж байна. Шинэ хамтрагчтай ч болж энэ жил хийх загваруудаа бид аль хэдийнэ ярилцсан байгаа. Блогтоо ч төлөвлөгөөнийхөө дагуу өмнөхөөсөө их цаг зарцуулна гэж бодож байна.



Туулсан цаг хугацаанаас бидэнд дурсамж л үлдэнэ. Өдөр хоног хэдий удаан ч гэлээ эргээд харахад сар жилүүд их хурдан өнгөрсөн байдаг. Өнгөрч буй хором мөч бүр киноны дүрс бичлэг шиг тодхон хадгалагддаг байсан бол тэдгээр цаг хугацаа юутай удаан санагдахсан. Гагцхүү үлдсэн дурсамж л биднийг зөвхөн дурсамж гэдэг цаг хугацааг туулж өнгөрүүлсэн мэт товчхон сэтгэгдэлтэй үлдээдэг ажээ.


Зургийн цомгоо эргүүлж суухад хийсэн хэдэн гоёл минь, надад урлаж суусан тухайн цаг үеийн сэтгэгдлийг өгүүлж, амьдралаа хийж бүтээснээрээ хэмждэг урсгалд өөрийн эрхгүй шидэгдсэн бололтой.

Цаг хугацаа өнгөрөх тусам зам зуурын хүмүүс зайгаа барьж, дэргэд үлдсэн хүмүүсийн үнэ цэнийг улам илүү мэдэрсээр. Уурлаж гомдохын алинд ч би урлаж сууна, урамшиж цөхрөхийн хэдийд ч би урласаар л суудаг. Зүйрмэглэн хэвтэхдээ бодсон санаагаа зургийн дэвтэртээ ноороглон буулгаж сэвэлзүүр салхины зөөлөн илбээнд сэтгэлээ төмөр утастайгаа хамт зангидаж, нулимсаа болор шүртэйгээ хамт сүвлэхдээ нууцхан итгэлээрээ бөхөлж дуусгадаг. Тэдний маань хэсэг бүрт нь хайр шингэж, болор чулууны талст бүрээс сэтгэл минь цацарч байдаг, тийм л бяцхан ид шидээр үзэсгэлэнт бүсгүйчүүдээ гоёх дуртай билээ.

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг