Blogger

Намайг Б. Мөрөн гэдэг. Би 2011 онд СБД-ийн 1-р сургууль, 2017 онд СЭЗИС-ийг "Банкны менежент" мэргэжлээр төгссөн. Одоогоор олон улсын цахим худалдаагаар дагнасан  экспортын байгууллагад маркетингийн менежер хийдэг.

Амьдралдаа дагаж мөрддөг гол зарчим минь их энгийн-"Бусдад саад болохгүй байх" юм. Би өөрөө бусдад төвөг удахаас ихээхэг эмээдэг тул өөрт саад болоод байгаа хүмүүст хамгийн их урам хугардаг.

Чөлөөт цагаа гар урлалд зориулах дуртай. Дунд сургуульд байхаасаа харандааны үзүүрийг зургийн дэвтэртэй холбож энэ сонирхлоо эхлүүлснээр 2014 оноос хойш гоёл чимэглэлийн төрлөөр дагнан өнөөдөр төмөр утсаар ээмэг, зүүлт урлаж байна.

Сүүлийн үед бас ургамал арчлах шинэ хоббитой болсон. Зүгээр услаад байхад л ургаад байх юм шиг боддог байсан ойлголтоо үрнээс нь үндэслүүлж тарьсан хэд хэдэн ногоо, цэцэг хүртэл өргөжүүлж намраас хавар хүртэл шинэ ногоогоо тарихаар тэсэн ядан хүлээдэг хүн болсон доо :)

Блогийн маань тухай ярилцлагыг эндээс үзээрэй.

1 comment:

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг