Thursday, July 14, 2016

Hallo! Дарсны цэцэрлэг минь

Энэ удаад Sanssouci ордоны "Зуны өргөө"-ний талаар бичлээ. Зурагт харагдах моднууд нь чавга, инжис, усан үзмийн модод бөгөөд Фриедрих хаан анх тариалангийн зорилготой төлөвлөгөө гаргасан байсан бол яваандаа олон давхар бүхий тагтнуудаас бүрдсэн зуны өргөө болж өөрчлөгдсөн байна.


Тэрээр энэ цэцэрлэгтээ тун ч их хайртай байсан ба баригдаж байх үед нь барилгын инч тус бүрд нь тухтай, үзэсгэлэнтэй болгоход өөрийн бүх сэтгэлээ зориулж байсан гэдэг. Ордоны нэр нь хүртэл Францаар "carefree" гэсэн утгатай аж. Хажууханд нь Фриедрих хааны булш байдаг ба дээр нь төмс тавьсан байдаг юм билээ.

Ордны баруун талд нь сүндэрлэж буй сэнс бол гурилын үйлдвэр юм. Интернетээс жоохон түүх судлах гээд ганц хоёр зураг гоё харагдахаар нь ахиад л татаад оруулчихлаа. Удахгүй эх сурвалж оруулдаг болно оо. 



















Энд одоогоор Фриедрих хааны бэлгэ тэмдэг бүхий бэлэг дурсгал, сувенирын дэлгүүр, уран зургийн галлерей зэрэг байдаг. Доод хэсэгт панаромдож авсан зургаа орууллаа. Дараа дахин уулзъя.




1 comment:

  1. сайн байна уу илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэл нь байгаа юу

    ReplyDelete

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг