Tuesday, November 7, 2017

How I use mint leaves for my beauty

Mint is one of those fast growing plants. First few days, it seems like little bit slow growing and you only can smell but just to know they have large leaves and you can't spend all by drinking them even made some propagating.

Минт нь маш хурдан ургадаг эмийн ургамал тул жижиг үрсэлгээнээс нь эхэлж ургуулвал илүү сонирхолтой байдаг. Эхэндээ дөнгөж үнэртэх төдийд л мэдрэх бол нэг л мэдэхэд өдөр бүр ус цайндаа хийж уугаад байсан ч дуусахгүй их навч ургасан байх болно

In this post, I will recommend you my ways to use mint for beauty and health. A new idea for BONUS! Everything has its own advantages and disadvantages due to their ingredients and dosage so I will note only advantages today. As a shown photo below, you can see what I bought for the first time.

Энэ нийтлэлээрээ би гааны навчийг хэрхэн гоо сайхан мөн эрүүл мэнддээ хэрэглэдэг тухайгаа бичих бөгөөд бонус болгож арьсаа цоохор эрээн толбоноос аварсан нууцаа ч мөн дэлгэх болно. Бүх л зүйл орц найрлага, хэрэглэх хэмжээнээсээ хамаараад өөрсдийн гэсэн эерэг болон сөрөг нөлөөтэй байдаг. Харин одоо би зөвхөн давуу талуудыг нь дурдах болно. Доорх зурагт анх намайг худалдаж авахад ямархуу хэмжээтэй байсан нь байна. Одоо ч минт хаа сайгүй зарагддаг болсон тул авсан дэлгүүрээ бичилгүй өнгөрөөлөө.
Эд хоёулаа гааны сэнгэнэсэн үнэртэй, гэхдээ хоёр дахь нь минт биш хэдий ч үнэрийн хувьд би энэ цэцэгт нь илүү дуртай. Монгол нэршлээр бол "Зүрхэн цэцэг" гэдэг бөгөөд гадаад нэршлийг нь орчуулгын хэсэгтээ дурдсан байгаа. Дараагийн зургаар худалдаж авснаас хойш 6 сарын дараа гааны навч маань хэрхэн харагдаж байсныг үзүүлж байна.

They all smell like mint but second one is not mint plant but I like its smell more. The name is Plectranthus Hadiensis. After 6 months they grew big and looked like picture in the below:
 
Харагдаж байгаачлан би эхний ургац хураалтаа хийсэн бөгөөд эндээс 2 сарын дараа гэхэд цэцэг гараад ирчихсэн байсан. Өө яахав дээ балкон дээрээ мартчихсан юм л даа. Услахаас өөр зүйл хийдэггүй байсан гэхэд болно.

As you see, I made my first harvest. There were soft pink flowers when I see two months later. During this time I didn't do something excep watering :)) It was about in August and at this time:

I am spending lot of hours for decorating them, but it still grow fast haha. (Sadly! I watered Plectranthus Hadiensis too much and don't want to show you the picture, but it is being still alive! and now we are saved from problem xuxu)

Одоогоор иймэрхүү болсон, байнга навчнаас нь тастаж хэрэглээд, засаад, нэмж үрслүүлээд байхад л ийм их болоод байна. Миний хэрэглээ ургалтыг нь гүйцэхгүй нь ээ.

My cheeks looked like this, so many dottes suddenly appeared and I found natural ways ;)

Доорх зурагт миний хацран дээр нэлээд их шарх, батга үрэвсэлтэй байгаа нь харагдаж байна. Нэг л өдөр гэнэт хацраа муухай болоод байгааг анзаараад хэрхэн элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр байгалийн эрүүл аргаар эмчлэх талаар хайж эхэлсэн юм.


I took a photo once a week and these 4 pictures made in a month. Last one is look of today.
Эдгээр зургуудыг 7 хоногийн зайтай авсан ба хамгийн сүүлийнх нь өнөөдөр харагдаж буй байдал.

Let me show you list that I use my cutted mint leaves:
За ингээд хэрхэн гааны навчаа хэрэглэдэг тухайгаа танилцуулъя:

1. Mintade (Минт, лемонтой ус)

This method is good for immune and digestion systems. If  I catch cold I drink a cup of hot mintade water and there are no more cold after 2 or 3 days. Last Spring, for a week mom and I drank a cup of lemonade made with a half lemon juice and water and we didn't catch cold for the whole season. Now she stopped and I drink sometimes but with a slice of lemon and 3 leaves of mint :P In this photo, you can see only lemon seeds hehe (I used lemon juices not slice)

Энэ арга нь бидний дархлааг сэргээгээд зогсохгүй мөн хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Би ханиад хүрэх гээд эхлэхээрээ л эхний 2, 3 хоногт хагас нимбэгийн шүүсийн шахаад 1 аяга буцалсан халуун усанд хийгээд уугаад л байдаг. Ингээд л эмийн шаардлагагүй эмчилдэг дээ. Ээж бид хоёр өнгөрсөн хавар, 7 хоногийн туршид ингэж уусан бөгөөд улирлын туршид ханиад хүрээгүй. Гэхдээ 7-оос илүү хугацаанд уугаад хэрэггүй байхаа ходоод түлэгдэх биз хэхэ.

psss! since I started to drink these lemonade, my digestion threatened well. If it is hard to poop everyday drink a cup of lemonade :P 
Өө нээрээ, уухгүй байж байгаад уухлээр хэд хоногийн туршид л өдөр болгон хүндээр бие засдаг болдог. Тэгэхээр хааяа хааяа, сардаа 1 удаа ч юм уу уугаад байвал их зүгээр санагдсан.

Currently I prepared some icecubes with mint leaves. 

2. Facial Steam (Нүүрээ утах)
Made some harvest with Plectranthus Hadiensis and put a cup of them into big bowl with boiling water. 
Энэ аргыг би нөгөө минт биш гээд байгаа цэцгээрээ хийсэн. Гэхдээ гааны навчаараа хийсэн ч болно л доо. Түүсэн 1 аяга навчийг том буцалсан устай саванд хийгээд нүүрээ утахад болно.

I'm sorry for the photo because I deleted my photo I took it :)) the large dry towels help you to keep the steam for a long time (with few minutes). I approximately spend 15 minutes. Facial steam made skin more soft and must clean skin dirts deeply. Since I touched my skin after steaming I felt it.
Repeat it twice a week but I just made it for first two weeks or only 4 times.

Зургаа устгачихсан болохоор ийм зураг хийчихлээ уучлаарай. Хуурай том алчуур нөмрөх нь бага ч болов урт хугацаанд уурыг хадгалахад дэм болох байх. Тэгээд 15 минут орчим байлгасан ба өндөр газар хийхгүй бол дүү нар татаж асгачих гээд хэцүүхэн л өнгөрсөн. Дараагаар нь би арьсандаа хүрмэгц л зөөлөн болсон байгааг нь мэдэрсэн. Уур мэдээж хэрэг арьсны гүнийг сайн цэвэрлэж таараа. Энийг 7 хоногт 2 удаа хийсэн бөгөөд нийт 4 удаа буюу эхний 2 долоо хоногт л хийсэн. 

3. Distilled Ice (for the bonus ;) -Нэрмэл мөс буюу ууршуулсан усаар бэлдсэн мөс
It require more plants because we make some distillation. This time I used 2 cups of mint and put them into steamer with cold water. Put a plate in the top of the steamer as other distilling methods and boiled for 2 hours. Few moments later :)) everything became cool and drop the water drops, steamed to the inner lid, into the plate. Or you can do like these ways:

Ус буцалгаж ууршуулах учраас ахиухан бэлдэц хэрэгтэй. Би 2 аяга гааны навч мөн том жигнүүр хүйтэн усанд хийж буцалгахдаа дээд талынх нь жигнүүр дээр таваг тавьсан. ойролцоогоор 2 цаг буцалгасан бөгөөд удах тусам л их уур гарах байх. Доорх зурагт байгаа шиг хийсэн ч болно. Усаа сайн хөрсний дараа тагны дотор талд тогтсон усаа тавагруугаа шавхаж нэрмэл усаа гаргаж аваад мөсний хэвэндээ хийгээд хөлдөөхөд хэрэглэхэд бэлэн болно доо.






The last step is to pour into ice boxes. 

I use these cubes for my skin. Most people use them evenings but as for me I did in the morning. Because my mom has adviced me this will help for awakening. I think my mother is doctor with skin care. As she said, skin makes our skin old so I don't wash my face skin with RAW WATER (she always works with water) and after toasting with ice I don't wipe towels too. Because I believe that towels create some wrinkles xoxo :*
Би мөсөөр нүүрээ арчихдаа орой биш өглөөн цагаар хэрэглэсэн. Ээж маань надад нойр сэргэхэд тустай гэж зөвлөсөн ба нөгөө талаасаа ус нь арьсыг хөгшрүүлдэг гэдэгт итгэдэг тул нүүрээ крантны усаар угаахын оронд мөсөөр арччихаад алчуураар арчилгүй арьсандаа шингэхийг хүлээдэг байсан. Алчуураар арчвал бас амархан үрчлээтнэ гэсэээн. Манай ээж чинь нүүрний арьсны тал дээр бараг л доктор.


In the end, if you have a passion to threaten your beauty with natural ways (home grown plants), you also need to grow them with your love <3

Эцэст нь гэхэд арьсаа гэртээ ургуулсан байгалийн бүтээгдэхүүнээр арчлахыг хүсвэл тэдгээр ургамлууддаа ч бас хайр шингээж арчлах хэрэгтэй гэдгийг санаарай.

 ~In addition~
If someone wants to get propagated mints, feel free to contact me :D They are growing bigger and I am still doing propagation ha ha :D
~~See Ya~~

Нэмж хэлэхэд
Миний үрслүүлсэн гааны навчнаас авах бол фб-эр пм бичээд ч юм уу яаж ийгээд холбоо барьж болно, эд нар одоо угаасаа улам том болоод ургачихсан дээр нь би нэмж үрслүүлээд л байгаа.
Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн нийтлэлээр уулзацгаая.






3 comments:

  1. These are some great tips - I haven't grown any mint before, but I might have to try it! Especially since it seems to grow so fast! -

    ReplyDelete
  2. Great tips! I am totally going to try out some of these next spring/summer!

    ReplyDelete
  3. Great information. I didn't know I can use mint like this. Thanks for sharing this.

    Vivian | http://www.vivsreviews.com

    ReplyDelete

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг