Tuesday, March 6, 2018

Лхамур- Утааны эсрэг тосыг хэрэглэж эхлээд 1 сарын дараах сэтгэгдэл


"Уушгиа ч утаанаас аятайхан хамгаалж чадахгүй байхад нүүрний арьсаа хамгаалах нь гэдэг ч арай2". гэх бодол энэ тосны талаар анх мэдэхэд л төрсөн зүйл. Энэ нийтлэлийн зураг маскны сэтгэгдэл бичих гэж байгаа юм шиг санагдаж байгаа байх, анх авсан үедээ авсан зураг нь энэ байлаа гэж.
Манай нэг найз байдаг юм. Арьсандаа ихээхэн анхаарал хандуулдаг, лхамурын бүтээгдэхүүнээс сайн ч хэрэглэдэг нэгэн. Найзуудтайгаа ярьж сууж байгаад төлөвлөгөөгүй хамт хонох болсон тул надад нүүрээ арчлахдаа гэрийн эзний зүйлсээр аргалах шаардлага гарснаар анх энэ тосыг түрхэж байлаа. Уг нь би ч найзындаа хонохоор гарах бүртээ цүнхэндээ унтлагын хувцаснаасаа эхлээд нүүр гарын алчуур хүртэлх гоо сайханд хэрэглэх бүх зүйлсээ авч явж тухтай л хонодог хүн байгаа юм. Гэрийнхэн үргэлж " Пэээээээ... Чи чинь гэрээ нүүлгээд явж байгаа юм уу?" гэдэг юм. Тэр оройдоо ч ингэж тэгэж аргалаад олонхоо дагаж цэвэрлээд олдсон тосоо түрхээд л унтчихсан байх. Яриандаа халсан юм байлгүй яаж цэвэрлэснээ санахгүй л юм. Харин өглөө нь гарахдаа бол энэ тосыг түрхсэнээ мэдээд байна.

  • Заавар дээрээ нэг удаа түрхэхдээ 2-3 дуслыг хэрэглэнэ гэсэн ид шидийн гэмээр танилцуулга байгаа ч тухайн үедээ 4-5 дусал хэрэглэлээ. Түрхсэний дараа арьс цаанаа л фреш болчих шиг санагдаад явчихсан юм. Өдөржин л тэр тосны гоё сайхныг мэдэрч явсаар ер нь өөрөө авч үзье гэж шийдлээ. /Угаасаа тосоо нэг солиё гэж бодоод бсан нь түлхүү нөлөө үзүүлсэн гэхэд болно./
  • Савлагааны хувьд жижгэвтэр санагдсан. 
  • Үнийн хувьд боломжийн. 30 гр ийм үнэтэй гэхээр жирийн савлагаатай бусад тоснуудтай харьцуулж үзвэл ер нь дөхөм. 
  • Бүх салбарт адил үнээр /17500 билүү мартжээ хэхэ/ зарагддаг бөгөөд сая нэг онлайн дэлгүүрт 19к гэсэн байхыг харав. 
  • Нэг юм нь савлагаан дээрх лого нь арилчихсан. Тос маань нэг л сайхан санагдаад 2 гарынхаа алганд үрж сууж байгаад нэг харсан алга маань нил саа болсон байдаг байгаа :Р

 

Заавар дээр зөвлөсний дагуу 2-3 дуслаар хэрэглэх гэж хичээгээд болохгүй юм билээ. Би 5- 6 дуслыг түрхдэг. Бас ч гэж тоог нь багасгах гээд хэрэндээ хичээгээд л спрэй цацаж чийгшүүлчихээд түрхээд байхад л тэр. Яг 1 сарын турш хэрэглэсэн гэхэд одоогийн байдлаар... 

... дээрх зурагнаас хэр доошилсон нь мэдэгдэж байна уу? хэхэ

Оройдоо энгийн тос шиг түрхээд хааяа бага зэрэг иллэг хийчихээд орлуугаа мааааршдаг. 1 сар хэрэглэхэд миний сэтгэгдэл буурсангүй, харин хэдэн жил хэрэглэсэн хуучин тосоо тоохоо больсон. Гэртээ хэд хоног амрангаа хуучин тосноосоо түрхээтэхсэн чинь арьс маань онцгүй болох шиг санагдсаан, за тэр ч яахав. Одоо энэ тостой холбоотой дурсамжуудаас хуваалцвал:

1. Эгчийн тос дуусч таарч байв. 
Би: Та шинэ тос авч амжихгүй бган бол миний тосноос түрхэж байгаач дээ.
Эгч: Үгүй ээ монгол тоснууд арьсанд шингэхгүй түрхсэний дараа байгаад л бдаг. Онцгүй, ахиж сонирхохгүй. /Ямар ч тос түрхэж үзээд хаширсан юм бүү мэд. "Та зүгээр түрхээд үзээрэй." гээд өнгөрөв./ Дараа өдөр нь би түрхчихээд харууллаа:
Би: Энэ хар л даа дөнгөж сая түрхсэн.
Эгч: "Хөөх нээрээ шингэчихсэн байна ш дээ. Заза маргааш өглөө түрхэж үзнэ ээ тэгвэл." Хальт харахад нь таалагдсан юм шиг бган. Тэгээд түрхсэн юм уу үгүй юм уу мэдэхгүй, төд удалгүй нюскин авчихсан байсан хэхэ.

2. Энэ тосыг түрхээд арьс сайхан болохоос өөрөөр тохиолдсон нэг ач тус нь гэвэл мамондегийн кюүшинтэй холбоотой зүйл байна. Эгч маань сар орчмын өмнө мамондегоос хэдэн нүүр арчилгааны зүйлс авсан бөгөөд бэлгэнд нь ирсэн кюүшин өөрийнх нь арьсны өнгөтэй таараагүйн сацуугаар надад дам бэлэглэсэн билээ. Гэвчиг бэлэгний эд маань арьсыг маань барзайлгаад л, би чинь Т хэлбэрийн тослог арьстай шүү дээ, гэтэл хамар дээрх арьс маань хүртэл холцруутаж харагдаад байсан. Өөөмаагоош, гайхаад найзаасаа асуутал тослог хэсгээрээ сууриндаа праймер түрхэхийг зөвлөлөө. Шинээр худалдаж авсан праймер маань ч нэмэр болоогүй, өөөөх праймер чинь бэйсээсээ илүү үнэтэй хэрнээ миний арьсыг гоё болгохгүй байна ш дээ! Тэгтэл би юуг мэдээгүй байсан бэ гэхээр кюүшин нь дийлэнхдээ тослог арьсанд тохирдог буюу найрлагандаа праймер агуулсан тул сууринд нь праймер түрхэх шаардлагагүй, тиймээс гүн чийгшүүлэгчтэй нүүрний тос түрхэхийг мамондегийн зөвлөх ажилтан тайлбарласан юм. Нэг ёсондоо би нүүрнийхээ тослогийг улам дарчихаад л тослог дардаг пүдер түрхээд байсан байгаа юм. Түүнээс гадна нүүрний тос маань хангалттай чийгшүүлж чадахгүй байгаад байгааг анзаарсан бөгөөд угаасаа нүүрний арьс хөгшрөх тусам хуурайшдаг хуулиа дагаад ер нь л хуурайшилт явагдаад эхэлсэн байсан билээ. Тийм байхад л би шал буруу зүйл хийгээд байдаг. За энэ ч бас яахав. Харин энэ тос миний арьсыг хангалттай чийгшүүлэх шиг болсон. Ингээд би мамондегийн пүдерт зориулж мамондегийн үнэтэй тосыг авалгүй, арай боломжийн сонголтоор хүссэн пүдерээ нүүрэндээ маш гоё шингээдэг болсон юм даа.

3. Ган гачиг нүүрлэчихсэн юм шиг хуурай арьстай найз маань бас кюүшин түрхэж байгаа сургаар нь уухайн тас энэ тосоо зөвлөөд авахуулчихсан. Айхтар үнэтэй биш тул шууд авчихаж байна лээ хаха :Р Худалдагч нь "Утааны эсрэг тос"-оо суурь тос учир дараа нь өөрийн тосоо түрхээрэй гэж хэлсэн. Би ч тэгэж түрхдэггүй л дээ, олон юм давхарлаж түрхэх нэг л сонин санагдаад байдаг юм. Найз маань хэрэглээд 2 долоо хоног болж байх шиг байна. Түүний сэтгэгдлийг мөн асуухад хэрхэн хариулсныг доорх зургаар харуулъя:


Өөөө нээрээ, УИД-т байсан Лхамур, Гоо брэндийн худалдааны зөвлөхүүд дандаа эрэгтэйчүүд байсан. Ёооё эмэгтэй хүний арьс арчилгааг надаас илүү мэдээд байгаан бишүүүү хохо

4.Шведэд амьдардаг эгч маань саяхан Сар шинийн баяраар нутагтаа ирээд буцахдаа манайд нэг хоносон юм. Би ч эгчтэй буу халангаа нүүрнийхээ оройн арчилгааг хийж байв. Хүүе эгч, монгол ёстой гоё хөгжсөн байгаа биз дээ гэж ярингаа "Энэ монгол тос ш дээ." гээд үзүүлэв. Эгч ч брэнд нэрийг нь сонирхон асуунгаа нэг түрхэж үзэхээр болов. Тосоо рекламдахдаа биш гадаадад байдаг юм болохоор нь эгчдээ монгол бүтээгдэхүүнээ л танилцуулах зорилготой үзүүлсэн хэрэг. Тэгэнгээ "Харин нүүрний тос гэхэд шингэн сонин бга биз." Гэхэд өөдөөс "Өө тэнд чинь байгалийн натурал бүтээгдэхүүнүүд гэхээрээ дандаа л ийм шингэн, жижиг2 савлагаатай юмнууд байдаг ш дээ." гэж хэлсэн нь миний сэтгэлийг амраах шиг л болсон хихи.

Ингээд нийтлэлийн эцэст энэ тосыг санал болгох уу? гэвэл мэдээж хэрэг "Тийм" 
Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжсэн ч тэр, байгалийн цэвэр бүтээгдэхүүний хувьд ч тэр хэрэглээд үзэхэд боломжийн л санагдлаа. Аан нэг юм нэмж хэлэхэд, үнэр нь лаааг гоё ;) 

Түүнчлэн Лхамурын уруулын тосыг удаан хугацаанд хэрэглэж байгаа бөгөөд нүүрний тос нь мөн таалагдсан тул савангийн цуглуулгыг нь ч мөн авсан байгаа. Удахгүй нийтлэл оруулна аа.

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг