Sunday, April 1, 2018

Zlo's Nail Art- Гелин будалт хийлгэснээс 1.5 сарын дараах сэтгэгдэл



Урьд нь хүмүүсээс сонсоод байх нь ээ, хиймэл хумс, гелин будалтууд ер нь хумсыг гэмтээдэг л гэх нь илүүтэй дуулддаг байлаа. Охид маань гелин будалтыг удаан тогтдог учраас сонгоод байх шиг санагддаг  Харин надад бол нэг хумстайгаа удаан байна гэдэг жаахан уйтгартай санагддаг юм. Тэгээд ч ойр ойрхон өөрөө янз бүр болгоод будчихдаг, яг л хөмсгөө шивүүлснээс өглөө болгон өөр хэлбэрээр биш юм аа гэхэд ядаж өөр өнгөөр будахыг эрмэлздэг шиг ээ л хумсандаа анхаарал хандуулдаг.

Цагаан сараас 7 хоногийн өмнө хэртэй манай найз надруу Zlo's Nail Art-ын хямдрал зарласан урамшууллын сс-ийг илгээн санал болгож, би ч нэг сонирхож үздэг юм уу гэж бодож байсанчлан Сар шинээр ч гоё хумстай байя гэж бодож байснаа санан хамтдаа хумсаа будуулахаар болсон юм. Тухайн үед энгийн гелин будалт 50% хямдарч 10.000 болсон байсан бөгөөд бусад үед үндсэн үнэ нь 20,000 байдаг байх гэж бодоод өнгөрлөө.




Зиа тэгээд бидэн хоёр өөрсдийн зав зайгаа тохируулаад 02 сарын 10ны хагассайнд өглөө хамгийн эхэнд цаг авахаар таарч, пост дээр буй дугаар луу өмнөх өдөр нь залгахад цаг ч чөлөөтэй байж ашгүй азны юм боллоо.

Би зурж будах, шинэ сонин юм туршиж үзэх сонирхолтойн үндсэн дээр бас гелин будаг хатаагч гэрэл эдр авч байсан ч хэрэглэх боломж гаралгүй байсаар буцаагаад зарчихсан юм. Жилийн өмнө гелин хумс хийж ч сурсан бөгөөд нэг жижиг салонд 2, 3 өдөр сууж үзсэн, бас зарим будалтуудыг хэрхэн хийх талаар өөрийн зургийн техник болон юүтүб их багшаас хумсны будалтын бичлэг нэлээд хэд үзсэний үндсэн дээр жаахан сурчихсан байлаа. За тэр ч яахав.

Байршил: Бид хоёр яг товлосон цагтаа Злос нэйл арт дээр ирлээ. Хаягийн хувьд Оросын элчингийн баруун талд байдаг бөгөөд бид хоёр 1-р сургуульд 10 жил суралцаж төгссөн учраас төөрч тойролгүй олоод очсон. Угаасаа өөр хүн очсон ч асуудалгүй олох юм билээ. Зам дагуу учраас байрлал нь яриангүй амар өө.

Үнэ: Тухайн үедээ хямдарсан үнээр 10,000-аар будуулсан нь нэлээд хямд санагдсан. Мөн найзын маань надад санал болгосон шалтгаан нь чанартай гель байсан юм. Чанартай гелийг 10-аар будуулна гэдэг бол бас л давгүй боломж ш дээ. Ашгүй надад бэлэн 10 байгаа юм байна АТМ орох шаардлагагүй боллоо "амар" гэж бодов.

Чанар: Өөө чанар манар яриангүй юм байна. Уг хэсгээрээ бага зэрэг хөндийрч, эмтэрч арилсан. Ягаан хэсэг нь багассан байгааг харсан байх. Гэхдээ гелин лакны тогтоц бас хүн хүнээсээ, хумсны зузаан нимгэнээс их шалтгаалдаг санагдсан. Энэ тал дээр мэддэгүүд нь надад комментоор тайлбар өгөөдхөөрэй бас.


Харилцаа: Ямар ч мэндлэл байгаагүй, би ганцаараа сайн байнуутайгаа л суусаар байгаад гарсан шд. Угийн дуу багатай артистууд болов уу гэж бодсон л доо гэхдээ инээмсэглэл ч үгүй юм билээ.

Бид 2 цагаа авахдаа өдөр нь тус тусдаа нэлээд шахуу ажилтай байсан учраас энгийн будалт хамгийн хурдандаа 30 минут болдог тул дараалж будуулаад 9-өөс эхлээд 10 гэхэд дуусгаж өөр өөрсдийн ажлаа хөөхөөр төлөвлөгдсөн хэдий ч намайг 8:55д очиход хаалга нь цоожтой байсан. Залгах гээд зогсож байх үед 1 артист нь ганцаараа байсан бөгөөд гарч ирж хаалгаа онгойлгож өгсөн. Өглөөгүүр ганцаараа байхад хэн ч ороод ирэх юм билээ бас зөв шүү. Найз маань 5-10 минутын зайтай ирээд ахиад л гадаа хүлээлээ. Би очсон ч онгойлгож чадах биш :Р түлхүүрээр түгждэг байсан. За гол үе шатруугаа оръё.

Ороод сууж байтал нөгөө артист нь ирж байгаа тиймээс зэрэг будуулах боломжтой гэхэд нь тун ч их баярласан боловч артист тус бүр өөр өнгөний сонголттой гэв. Миний сонирхсон өнгө манай найзын будуулж байсан эмэгтэйн будагнууд дундаас таалагдаад байв. Би бүр нөгөө артистыг нь ирэхээс өмнө гоё өнгөө сонгочихсон байсан юм чинь. За тэгээд л таалсан таалаагүй цаг хэмнээд будуулж орхиё гээд л нөгөө бүсгүйгээ ирэхэд нь суучихлаа. Бас л мэндэлсэнгүй. Эсвэл тэр артистууд нь бүгд сэтгэл санаагаар унацан байсан ч юм уу за хэнд хамаа байх вэээ. Энэ доор байгаа зураг миний будуулъя гэж дээрээс хойш харж, хадгалж явсан загвар бөгөөд бичиг хэргийн ажилтай хүнд ийм будалт яг тохирно гэж бодож бүр шийдсэн ч байсан билээ. Зургаа үзүүлээд гэхдээ энэ хүрэн шиг өнгөөр бүх хумсаа будуулахаар болж ажиллагаа эхлэв.

Гелин будалтын үнэ 10 болж хямдарсан бөгөөд яарч байгаа тул хумсны маханд нэг их цаг зарцуулсангүй. Тэр нь ч болсон юм би угийн тэр мах гэдгийг нь авахгүй түлхчихээд байдаг л даа. За би тэгээд нөгөө хэдэн өнгөнөөс нь харж харж арай гэж зураг дээрхтэйгээ төстэй нэг хүрэндүү өнгө сонгоод будаж эхэллээ. Уусгалттай тул сууринд нь заавал нэг бэйж өнгө тавия л гэлээ. Би ч шууд өнгөгүй гельрүүгээ уусгачих санаатай байсан ч артистын зөвлөгөөг даган бэйж ягаанаар суурь тавиулж, тэр нь ч сэтгэлд маань их таалагдав. Гелин уусгалттай будалтыг юүтүбээс үзэхэд хоёр өнгөө зэрэг тавиад уусгачихаад л нэг мөр гэрлэндээ хийгээд хатаачихдаг шд. Би тэгэж будаж өөрөө үзээгүй л дээ гэхдээ цаасан дээр усан будгаар тэгэж будаж бол болдог л биз дээ хаха. Өө гэтэл уусгалт хийнэ гээд л нөгөө муу хүрэн гелиэ порлонд уусгаад энгийн лак шиг хумсыг маань товшчихоод гэрлэндээ хий гэж байна. Харсан чинь бараг нэг чүд чүд шар өнгө харагдаж байгаа юм уу даа. За давхарлахаар нь тодрох байх гэж найдаад хүлээгээд л байлаа. 3 давхарлахад жаахан улбар туяа орж байх юм. За ахиад ганц давхарлахад энэ сэмпл дээрх шигээ хүрэн өнгө нь гоё гарч ирэх байх гэж бат итгэсээр суулаа би. 4дэхээ давхарлаж байхад нь тэсэлгүй асуулаа. Хэд давхарлаж байж энэ өнгө нь гарч ирэх вэ гэтэл ер нь уусгаж байхад хэзээ ч ийм болохгүй дээ гэж авах юм. Юуууу? энэ өнгөөрөө л гардаг биз дээ гель чинь ОМГ. Ядаж байхад тэр нь олон давхарлаад сүүлдээ ууссан биш зүгээр тал нь шар харагдаад байгаа юм чинь. Гэхдээ уусгаад лакны өнгө бүдэг харагддаг байлаа ч гэсэн яаж хүрэн өнгө нь улбар шар харагдаж болох юм бэ? Ядаж байхад улбар шар л биш шүү. Би төрснөөсөө хойш л улбар шараас бусад өнгөнд дуртай байсан хүн шүү дээ. 5 дахиа давхарлахад аль хэдийнэ цаг 10 өнгөрчихсөн, би тэсэхгүй хэлэв: "Зүгээр багсаараа хумсны үзүүрт нь гелиэ тавьчих, тэгээд хойш нь чирээд уусгачих тэхүү" ч гэх шиг. Би өөрөө гуйгаад байгаа юм уу, заагаад байгаа ч юм уу лол. Манай найзын хумсыг будсан эмэгтэй цаанаас нь: Нэг хүн дээр ямар аймар уддаг юм бэ? гэх инээмсэглэл тодруулдаггүй царайгаараа зандрангуй дуутай хэлэв. Манай найз уу? намайг 2 билүү 3дахиа давхарлуулж байхад будуулж дуусаад 10 цагаас ажилтай байсан тэрэнрүүгээ гараад явчихсан байлаа. Би ч арай гэж нэг юм багсаар уусгуулаад л дурамжхан бослоо. Бас улбар шар хумсыг тэсэлгүй дээр нь нэг юм наалгуулж арай гэж санаагаа амраалаа. Энэ шар гонзгой нөхрийг байхгүйгээр улбар хумс гэж төсөөлөхөд бэрх үү? Бэрх биз дээ хаха. Аргуу  ш дээ.

























(Яана аа, цаана нь гэр орон аймар дэлбэрцн байж шүү :Р)

За арай гэж дуусаад баярлалаа гэж хэлээд түрийвчинд бэлэн байсан 10-аа өгөх гэтэл "Уусгалттай будалт 15" гэссс. Өөөө анхнаасаа ганц л үйлдлээр уусгаж 30 минутад дуусч болох байсан юмыг өөрийнхөө ур чадваргүйгээс болж бараг 2 цаг шахуу зууралдчихаад юу ярьдын бэ. Заза өгье гэтэл угаасаа надад илүү 5 ч байгаагүй ш дээ нээрээ. За би өдөр интернет орохоороо шилжүүлье гээд дансыг нь аваад дараагийн ажил руугаа гарч гүйв.

Хөндлөнгийн сэтгэгдэл: Тэр бүр хүмүүсийн будуулаад байдаг өнгө биш тул тод гоё санагдсан бололтой. Анх харсан хүн бүр л ямар гоё хумстай юм бэ? Гэхдээ миний хувцаснууд дунд хар, хөх, цагаан, саарал өнгө зонхилдог учраас хумс маань гоё зохицоод л байсан. Улбар шар ноосон хантааз байдаг, тэрэнтэйгээ нэг хоёр өдөр хослуулж бас гангараад амжсан. Аан бас цагаан сараар өмсөхөөр авсан Бэрс брэндийн хөх цамц маань улбар канттай, тэрэнтэй нь лаг хослоод байгаа юм аа :Р Даан ч бас зураг алга өө хэхэхэ

Гель нь чанартай байсных ч юм уу, уусгах гээд учиргүй олон давхарласных уу мэдэхгүй, маш бат бөх бололтой. Одоо хүртэл байж л байна хаха хэхэ :Р




















Ахиж уулзсан хүмүүс хараад: Пэээх одоо хүртэл байсаар байгаа юм уу? Ингэж байгаад байдаг бол будуулаад баймаар юм биш үү? гэсээр л байна даа. Энэ хоёр эрхий хуруун дээр жаахан эмтэрчихсэн. Нэг нь гадны нөлөөтэй, нөгөөг нь би анзаараагүй.

Будуулснаас 6 орчим хоногийн дараа буюу Битүүний өдөр нэг иймэрхүү.


Одоо ч бүр хумсандаа дасч байна дөө. Гэхдээл улбар шар л бол улбар шар шүү дээ хаха уусгахаар өнгө нь бүдэг байх уу? гэдэг асуултыг байнга асууж байх хэрэгтэй юм билээ шүү. Энэ зүүн гарын шар шигтгээ нь жаахан харлачихсан. Баруун гарынх зүгээр байгөө.
Арилгаж үзээгүй хэрнээ хумс маань нээх гэмтсэн юм шиг санагдахгүй л байна. Би хувьдаа энгийн будалтууд хийлгэх гэж байгаа бол энэ газрыг зорьж очоорой гэж зөвлөх байна. Ингээд доорх зурагт найз бид хоёрын хоорондоо ярилцсан хэсгийг дүгнэлт болгож харуулж байна аа.

Туршаад үзэх маникюристуудыг санал болгож болно шүү хөөрхнүүдээ. Ирэх амралтын өдрүүдээр энийг арилгуулаад хумсаа гоё болгохоор төлөвлөж байна аа :D

No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг