Saturday, August 11, 2018

Эв эрүүл жигнэмэгний жор


Эв эрүүл бүр цоо эрүүл жигнэмэг хийлээ. Нэлээн хэдэн өдөр дараалж халуун ногоотой хоолоор дагнасны үр дүнд нойр булчирхай өвдөж 2 өдөр хэртэй орноосоо боссонгүй. Энэ нөхөр чинь өвдөхлээр болсон болоогүй бүх хоол хүнсийг хорьчихдог юм байна.  Хэсэг хөнгөн шингэн, улцайсан хоол идсэний дараа хуурай юм идмээр санагдаад удаах өдөр нь овоо тэнхэрч дэлгүүрээс бүхэл үрийн боов авч идьюү гээд боссоноо ер нь гэртээ байгаа зүйлсийг нийлүүлээд боов жигнэмэгний юм сэтгэх болов. Би ч уг нь их эрүүл хооллохыг хичээдэг тул аз болж хүссэн зүйлээ хийх хангалттай зүйлс галтогоонд минь байлаа шүү. Гарах шаардлагагүй болоодохсон, бөөн баяр. 
Өө нээрээ, би нь хоол хийх дуртай л болохоос арвин их туршлага байхгүй тул диховноосоо боов эсвэл жигнэмэгийн аль нь гарч ирэхийг мэдэхгүй байсан бөгөөд интернетээс жигнэмэгний хэдэн жор харсны үр дүнд зарим орцыг нь нэмж өөрчлөөд хийсэн тэгэхээр жигнэмэг гэх нь мөн байх хахах бас дүү нарынхаа булаацалдах нь холгүй идээд дуусахыг харах их таатай байдаг шүү <3
За ингээд жигнэмэгтээ юу юу хийснээ жагсаая: 
  • 100 гр овьёосны зутан \зургийг нь доор оруулчихъя\
  • 100 гр маргарин \маргарин муу гэдгийг нь мэддэг ч тэр үед цөцгийн тосыг орлуулж болох зүйл хөргөгчид байсан нь тэр л байлаа\
  • 100 гр оливын тос \байсан маргарин маань бас 100 гр-аас илүүгүй байсан тул тослог нь багадах юм шиг санагдаад хэхэх\
  • 2 ш өндөг
  • 1 халбага дрожж
  • 100 гр бүхэл үрийн гурил
  • 50 гр кокосын үйрмэг
  • 100 гр бор элсэн чихэр \манайх цагаан элсэн чихэрнээс татгалзаад байгаа, зарим хүмүүс бол ялгаагүй гэдэг л юм билээ\




 За энэ нөгөө овьёосны зутан чинь байна, би абсолютэд анх харж байсан болохоор тэндээс л байнга авдаг, энэ савлагаатай нь 2400 орчим үнээр зарагддаг байх аа, ойрд аваагүй болохоор санахгүй байна өө. Бас яг энэ уулын жимс, нэрс, гүзээлзгэнэтэйг нь байнга авах дуртай. Яарсан үед үнэнч өглөөний унд минь байж чаддаг шүү хэхэх
Хийхэд маш амархөөн, бүх орцоо хольж хутгаад л болоо. Би шингэнүүдээ нийлүүлж хутгаж байгаад хуурай орцоо бага багаар хийж зөөлөн хутгаад өтгөн шингэн нь таарсан сайхан зуурмаг болсон. Мөн орцыг нь хүссэнээрээ сольж болно, цагаан гурил, цагаан сахар гээд гэртээ байгаа гарын доорх зүйлсээрээ. Шоколадны үйрмэг, үзэм энэ тэр гээд өөр зүйлсээр орлуулж болох бөгөөд энэ зураг дээр уйтгартай харагдаж байж магадгүй ч амтны хувьд овьёосны орцонд байгаа жимснүүд болон кокос аль аль нь амтагдсан сайхан зөөлөн жигнэмэг болсон.

Шарах шүүгээгээ 175 градуст халаагаад листэн дээрээ цаасаа дэвсээд, хэрэв зуурмаг нь шингэвтэр болсон бол зуухан дотор болох явцдаа урсана гэж тооцоод бага зэрэг овойлгож хэвлээрэй ккк минийх яг анхны хэлбэрээрээ л гарч ирсэн ;) Аан тийм гол юмаа мартах гэж байна ш дээ, 15-20 минут жигнэнэ шүү хэхэ. 

Зураг дээр 15 минут болсны дараах байдал харагдаж байгаа бөгөөд хаашдаа л өвдчихсөн хүн чинь за тэр түүхий гурил энэ тэр нь болсон л бол заавал өнгийг нь өөрчлөгдөхийг хүлээгээд яахав гээд л шарах шүүгээгээ унтраагаад 3 минут байлгаад гаргасан даа :)

 
цин црийннн :* 



No comments:

Post a Comment

Амттай блогийн тухай

<зөвхөн "АМТТАЙ" нийтлэлүүд>

Аялал, зугаалга
Гадаад хэл
Гоёл чимэглэл
Гоо сайхан
Гар урлал
Нүүр будалт
Загвар
Амттан
Чөлөөт цаг